05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Departament of Motor Vehicles

Хэрэв та бvхэн Aмерик оронд машин барих хэрэг гарвал жолооны vнэмлэх олгодог цагдаагийн хэсэг болох Departament of Motor Vehicles (DMV)-ээр заавал орох хэрэгтэй болно. Жолооны vнэмлэх (driver license) авахын тулд та замын хєдєлгєєний дvрмийг (a traffic regulations) тестээр (written driving test) єгнє. Та жолооны дvрмийн шалгалтаа амжилттай єгсний дараа permit авна.

Хэрэв та бvхэн Aмерик оронд машин барих хэрэг гарвал жолооны vнэмлэх олгодог цагдаагийн хэсэг болох Departament of Motor Vehicles (DMV)-ээр заавал орох хэрэгтэй болно. Жолооны vнэмлэх (driver license) авахын тулд та замын хєдєлгєєний дvрмийг (a traffic regulations) тестээр (written driving test) єгнє. Та жолооны дvрмийн шалгалтаа амжилттай єгсний дараа permit авна.

Энэ бичигтэйгээр хажуу талд чинь жолооны эрхтэй багш (instructor), найз эсвэл гэр бvлийн нэг гишvvнтэйгээр та машин жолоодох шалгалт єгєх эрхтэй боллоо гэсэн vг юм .

Шалгалтаа амжилттай єгсний дараа танд жолооны vнэмлэх олгоно. Зарим мужид тvр хугацаагаар жолоо барих эрх олдгогдох ба сарын дотор шуудангаар таны жолооны vнэмлэх (driver`s license) ирнэ. Жолооны шалгалтан дээр та заагдсан замаар явж, хэд хэдэн дасгал гvйцэтгэх шаардлагатай. Дасгалууд нь гурван цэгээс эргэх (three point turn), нарийн орон зайд "парклах", зэрэгцээ зогсолт (parallel parking) юм. Америкийн ЗЦГ- Motor Vehicle жолооны vнэмлэх олгохоос гадна “жолооны бус лиценз” бас олгодог. Уг бичиг баримт нь машин барих эрхэд ямар ч хамааралгvй зєвхєн иргэний vнэмлэх юм. Америк хvн гадаад орон руу явах хэрэгтэй болохоороо л паспорт авдаг. Бусад vед “жолооны бус лиценз” ID (Identification Document) тухайн хvний талаарх бичиг баримт болж єгнє. Permit авахын тулд анкет (questionnaire) бєглєх шаардлагатай. Хэрэв чамд зєвхєн “жолооны бус лиценз” хэрэгтэй байгаа бол шаардлагатай бичиг баримтаа єгєєд зургаа авахуулна. Хэрэв та permit авахаар бол “жолооны бус лиценз” танд шаардлагагvй болно. Учир нь permit мєн тухайн хvнийг тодорхойлсон баримт ID болж єгнє. Нью-Йорк мужид дээрх 3 бичиг баримтыг авахын тулд танд points гэх 6 оноо авах хэрэгтэй болдог. Эдгээр оноог бусад бичиг бармтаас авна, гэхдээ тухайн бичиг баримт єєр єєр оноотой. Америкт ажил хийх эрхтэй хvн бvр social security карттай байдаг. Уг карт дээр ямар ч зураг байхгvй зєвхєн дуугартай ба уг карт 2 оноо авчирдаг. Хэрвээ та ажлын шугамаар америкт ирсэн бол танд гадаад паспорт, дээрх карт байгаад танд 5 оноо байна гэсэн vг. Одоо танд зєвхєн ганц л оноо авах хэрэгтэй болно. Єєр оноо авах боломжтой олон янзын бичиг баримтууд байдаг. Жишээлбэл таны тогтмол хаягаар ирсэн утасны, хийн, цахилгааны тооцоо танд нэг оноо авчирна. Нью-Йорк хотод єєр улсаас тухайн орны жолооны vнэмлэхтэй, бизнес, жуулчлал, ажлын визтэй ирсэн хvн визнийхээ хугацаанд машин барих эрхтэй. Нью-Жерси мужид 6 оноо шаардлагагvй, зєвхєн америкт хуулийн дагуу амьдарч байгаа бичиг баримтаа vзvvлэхэд л болно. Замын хєдлгєєний дvрэм муж бvрт єєр єєр байдаг. Тийм учир хэрэв та єєр муж руу шилжиж байвал жолооны vнэмлэхээ заавал солих хэрэгтэй болдог ба машинаа бvртгvvлнэ. Тэгэхгvй бол таныг нэг ч метр явуулахгvйг хатуу санаарай.

Хэрэв таны араас маякаа асаасан цагдаагийн машин явж байвал даруй машинаа зогсоон зай тавьж єг. Хэрвээ уг машин нь таны араас явж байвал замын хєдєлгєєнд саад учруулалгvй машинаа зогсоо. Огцом зогсож болохгvй, цагдаагийн санааг ойлгосноо мэдэгдvvлж аажим зогс. Цагдаа таныг зогсоосон тохиолдолд машинаасаа бууж болохгvй цагдаа єєрєє тань дээр ирнэ. Дараа нь огцом хєдєлгєєн хийлгvй цагдаа таны гарыг харахуйц газар гараа тавь. Цагдаа танаас бичиг баримтууд шаардана. Гэхдээ та цагдааг ойртон ирж асуух хvртэл бичиг баримтаа гаргах хэрэггvй. Хэрвээ та архи хэрэглээгvй, ноцтой зєрчил гаргаагvй бол америкийн цагдаа нар гадаадын жолоочид эелдэг харьцдаг. Замын хєдєлгєєний ноцтой зєрчлvvдэд хурд хэтрvvлэх, согтууруулах ба мансууруулах бодис, ундаа хэрэглэн замын хєдєлгєєнд оролцох (DUI – Driving Under Influence) , улаан гэрлээр явах, STOP тэмдэг зєрчих, цагдаагийн болон тvргэний тэргэнд зам тавьж єгєєгvй, хvvхдvvд бууж суух vед зогсож буй сургуулийн автобусыг гvйцэж тvрvvлэх зэрэг орно. Мєн ихэнх мужуудад машин дотор согтууруулах ундаа онгорхой авч явж болохгvй, цагдаатай маргалдаж болохгvй, мєн цагдаад бэлэг сэлт, мєнгє санал болгож болохгvй. Хэрэв цагдаа танд торгуулийн тєлбєрт хуудас бичиж єгвєл та тєлєх шаардлагатай, тєлєєгvй нєхцєлд та машин хєлсєлж чадахгvй, дахин энэ оронд ирэхэд таныг нэвтрvvлэхгvй. Торгуулийг заагдсан хугацаанд тєлєхгvй бол торгуулийн хэмжээ сар болгон 2 дахин нэмэгдэж шуудангаар ирнэ. 5 -аас илvv торгуулийн бичиг авсан тохиолдолд (энэ тоо муж болгонд єєр єєр) машины чинь дугуйг гавладаг. Бvх тєлбєрийг барагдуулсны дараа таны машины гавийг авна. Торгуулиа зам дээр єгєх хэрэггvй цагдаа таныг буруугаар ойлгож магадгvй. Хэрэв та єєрийгээ дvрэм зєрчєєгvй гэж бодож байвал шvvхээр цагдаагийн хамт очин хэргээ шийдвэрлvvлнэ.Та дээрх зєвлєлгєєг дагасан тохиолдолд замаар саадгvй явах боломжтой.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.