05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

"Toyota" түүхэндээ хамгийн олон машин эргүүлэн татав

 Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани зах зээлээс түүхэндээ хамгийн олон буюу зургаан сая 390 мянган автомашин эргүүлэн татахаар болов.

Тус компани 2004-2013 оны хооронд үйлдвэрлэсэн 27 загварын зургаан сая 390 мянган авто машинаа зах зээлээс эргүүлэн татах болсон тухай энэ сарын 9-нд мэдэгдсэн байна.

Энэ удаагийн зах зээлээс машин татах үйл явц нь “Toyota” компанийн түүхэнд хамгийн том бөгөөд дэлхийн машин үйлдвэрлэлийн түүхэнд томд тооцогдоно гэж АНУ-ын “CNBC” телевиз дүгнэж байна. Тус компани Японы зах зээлээс дөрвөн сая 720 мянга, АНУ-ын зах зээлээс нэг сая 670 мянган автомашин эргүүлэн татах юм. “Toyota” компани энэ он гарсаар хоёрдугаар сард “Prius” маркийн нэг сая 900 мянган машин зах зээлээс эргүүлэн татаад байсан билээ.

А.Цацралт

СӨҮЛ. /Ёнхап/.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.