05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ХЯТАДАД "TOYOTA"- ГИЙН БОРЛУУЛАЛТ ХОЁР ДАХИН БУУРЧЭЭ

  Японы автомашин үйлдвэрлэгч "Тоёота" /"Toyota Motor Corporation"/ компанийн Хятадын зах зээл дэх есдүгээр сарын борлуулалтын хэмжээ өмнөх сарынхтай харьцуулахад хоёр дахин буурчээ. Энэ нь Токио болон Бээжингийн хоорондох газар нутгийн маргаан хурцадсан холбоотой гэж Японы "Иомиури" сонинд бичсэн байна.

    Зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар, "Тоёота"-гийн Хятадын зах зээл дэх борлуулалт цаашид ч буурах хандлагатай байгаа аж. Энэ нь тус компанид томоохон цохилт болох юм.

Учир нь борлуулалтынх нь дийлэнх хувь нь Хятадын зах зээлд ногддог бөгөөд зөвхөн наймдугаар сард гэхэд тус улсад 75 мянган автомашин зарагджээ.

    Өнгөрсөн сарын дундуур Хятадын хэдэн арван хотод Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан долоо хоног гаруй үргэлжилсний дараа тус улсын зах зээл дэх "Тоёота"-гийн борлуулалт эрс унасан байна. Үүнтэй холбогдуулан тус компани Японы Айти, Фүкүока муж дахь үйлдвэрээс Хятадын зах зээлд нийлүүлдэг автомашиныхаа үйлдвэрлэлийн хэмжээг багасгахаар болсноо мэдэгдсэн юм.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.