05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Магтсан хvvхэн хуриман дээрээ

Магтсан хvvхэн хуриман дээрээ гэдэг болох гээд байна гэж Америкийн машин vйлдвэрлэгчид энэ мэдээнээс болж баярлан байна ээ.

Аливаа зvйл томрох тусам, олон тооны зvйл vйлдвэрлэх тусам хяналтаа алдаж улмаар гажигтай бvтээгдэхvvн vйлдвэрлэх нь ажиглагдаж ирсэн тvvхийг Тоёота давтлаа.

Сvvлийн vед ам сайтай байсан энэ машины vйлдвэрлэгч нь олны таашаалыг хvртэж байсан боловчиг тэдний vйлдвэрлэсэн 530 000 тооны авто машинд vйлдвэрийн гажиг гарч улмаар 200 сая ам долларын єртєг бvхий тухайн машинуудыг эргvvлэн дуудаад байна. Ингэснээр Тоёoта Пик Ап тракнуудыхаа, спорт загварын машинуудыхаа эздийг сэтгэл санааны дарамтад оруулж улмаар АНУ-д буй тэдгээр машинуудаа эргvvлэн дуудаж хэрэглэгчидээ гомдолгvй болгох ажлыг хийх нь гарцаагvй боллоо.

Дээр дурдагдсан машинуудыг унаж явсан хэрэглэгчид осолд орох нь ихсэж байсан тул дvн шинжилгээг уг тєрлийн авто машинуудад хийж улмаар vйлдвэрийн алдаа байгааг олж илэрvvлжээ. Ингэснээр АНУ-ын зах зээлийг эзлэх шахаад байсан, дэлхийн зах зээлийг эзлээд нэг дvгээрт явах шахаад байсан Тоёота компаний ирээдvй хаашаа иргэх нь муруй байна.

Дээрхи байдлын улмаас одоогийн байдлаар 11 осол гарч, улмаар зургаан хvн гэмтээд байна гэж Тоёота єєрєє хэллээ. Тэд бvх машинуудыг эргvvлэн дуудаж уг гажигийг засаж залруулахаа хэрэглэгчиддээ амлаад байна. 2 жилийн ємнє мєн Тоёота 800 000 пик ап трак болон спорт загварын машинуудаа эргvvлэн дуудаж байжээ. Мєн Хонда компани 81 000 Хонда Аккордаа эргvvлэн дуудаад байгаа аж.

Магтсан хvvхэн хуриман дээрээ гэдэг болох гээд байна гэж Америкийн машин vйлдвэрлэгчид энэ мэдээнээс болж баярлан байна ээ.
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.