05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ЗОГСООЛ ТӨЛБӨРТЭЙ БОЛНО

    Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн, нийтийн эдэлбэр газар болон аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлалаа.

    Нийтийн эдэлбэрийн газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 15 байршилд байгуулах юм. Тухайлбал, зургаан дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэд,  “Гурван гал” худалдааны төвийн баруун тал, Барилгачдын талбай орчмын, "Их хуралдай" орчмын авто зогсоолыг төлбөртэй болгох аж.

Харин Баянзүрх, Баянгол, Сүхбаатар гэсэн гурван дүүргийн долоон байршилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолыг  байгуулах юм. Үүнд, Баянгол дүүрэгт Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд, Баянзүрх дүүрэгт Халдварт өвчин судлалын төв болон Хавдар судлалын төв орчимд, Сүхбаатар дүүрэгт Замын цагдаагийн газрын урд талын зогсоол зэрэг газрыг  төлбөртэй болгохоор сонгон шалгаруулалт зарлаад байна.

    Сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 26-ны өдрөөс ирэх оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг хүртэл битүүмжилсэн байдлаар Нийслэлийн авто замын газар хүлээн авч, ирэх оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11.00 цагт нээнэ. Хот байгуулалт, төлөвлөлтийн норм дүрмийн дагуу төлбөртэй зогсоол нь иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангасан, шинэ дэвшилтэт техник технологийг ашиглан төлөвлөсөн, орчин үеийн шинэ техник, технологиор тоноглогдсон, мөн камержсан байх юм. Төсөлд шалгарсан иргэн, аж ахуйн нэгж нь төлбөртэй зогсоолын техник, тоног төхөөрөмжийг ирэх оны 11 дүгээр сарын 31-ний өдөр гэхэд суурилуулж дуусна. Мөн  2 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулах ба шаардлагатай гэж үзвэл уг гэрээг 3 жил хүртэлх хугацаагаар сунгах аж. Түүнчлэн төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг нөхөж дуусмагц төлбөртэй зогсоолын үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг Нийслэлийн Замын санд төвлөрүүлэх юм.

Ш.Чимэг

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.