04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

ГААЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ ХЭВШҮҮЛНЭ

    Гаалийн ерөнхий газар ажилтны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, төрийн үйчилгээг гаалийн харилцаанд оролцогчдод хөнгөн шуурхай хүргэх, ажлын байран дахь цаг ашиглалтыг сайжруулж, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн болон харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой “Үйлчилгээний Стандарт”-ыг хэвшүүлэх нэг сарын аяныг дотооддоо зохион байгуулж байна.

     Уг аяныг зохион байгуулснаар гаалийн улсын байцаагчийн ёс зүй, сахилга хариуцлага дээшилж, үйлчлүүлэгчдээс гаалийн албаны үйл ажиллагаанд өгөх нийгмийн үнэлэмж дээшилнэ гэж үзжээ.  
    Гаалийн улсын байцаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, үйлчилгээний стандарттай холбоотой гомдол саналыг тухай бүрт нь 1281 утсанд хандан өгөх боломжтой боллоо.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.