11 сарын 18, Ням
°C
USD 2,574.65
USD 2,574.65
EUR 2,940.25
JPY 22.82
GBP 3,305.72
RUB 39.02
CNY 371.09
KRW 2.30

“МИАТ” ТӨХК-ИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗӨРЧИЛГҮЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

Монгол Улсын Үндэсний Аудитын газраас томилогдсон хөндлөнгийн аудитын компани “МИАТ” ТӨХК-ийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, санхүүгийн үйл ажиллагаанд аудит шалгалт хийсэн байна. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Санхүүгийн тайлангийн олон улсын стандартад нийцсэн төдийгүй Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн бодитой, шударга илэрхийлсэн тул ямар нэгэн зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гаргажээ.
МИАТ ТӨХК нь санхүүгийн тайлан, тодруулгаа Сангийн сайдын баталсан журам, зааврын дагуу бэлтгэж тайлагнах үүрэгтэй юм байна. Тус компанийг эл үүргээ хангалттай сайн биелүүлсэн хэмээн Үндэсний Аудитын газраас дүгнэсэн байна.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“БАЯЖИХ” ШУНАЛ
“БАЯЖИХ” ШУНАЛ
11/11/2018
Залуу насандаа хүн болгон баяжихыг мѳрѳѳддѳг.  “Хэнээс ч дутахгүй” сайхан амьдрах хүслийн биелэл нь “их мѳнгѳ” хэмээн бодно. Тэрэн шиг үнэтэй машин унаж бусдын атаархлыг тѳрүүлэх сэн, түүн шиг сайхан хаустай болж бусдад гайхуулах сан, их мѳнгѳтэй болж бусдыг ѳѳртѳѳ зусардуулах сан, гоё сайхан харагдаж бусдыг ѳѳртѳѳ дурлуулан дагуулах сан гэж “мѳнгѳ тѳлѳхгүй” мѳрѳѳдѳлдѳѳ автан санааширна. Харин “Яаж их мѳнгѳтэй болох вэ?” гэж бодитоор эргэцүүлэхийн оронд бусдыг ѳѳртэйгээ харьцуулан жишээд “Болж л таараа” хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулах аж. Хэн нэгэн яаж баяжаад байгааг судалж мэдэхийн оронд “Ямар
ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
10/21/2018
Энд тэндгүй цацсан будааны нэгэн ширхэг зүүний үзүүр дээр тогтох шиг, энэ ертѳнцѳд хүн болж мэндлэх гэдэг юутай ч зүйрлэшгүи хувь тавилан. Замын түгжрэл дунд цээжээ гарган харааж хашгиралдах хүмүүс, зѳндѳѳ зовлон тоочин байж чамаас мѳнгѳ салгаад түүгээрээ архи уун согтож шогтох хүмүүс, чамд учиргүй дотносох хэрнээ чиний араар чамайг бусдад муулан ярих хүмүүс, чамд хайртай гэж уяруулан нэгэн хѳнжилд шѳнийг хѳгжилдэн ѳнгѳрүүлэх атлаа ѳглѳѳ нь хээв нэг хувцсаа ѳмсѳн хальтхан үнсээд чамайг мартаж одох хэн нэгэн, чамайг алдар хүндтэй байхад зусардан дотносох атлаа чамайг алдаа гарган гундахад хээв
“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/14/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.