11 сарын 18, Ням
°C
USD 2,574.65
USD 2,574.65
EUR 2,940.25
JPY 22.82
GBP 3,305.72
RUB 39.02
CNY 371.09
KRW 2.30

МЭДЭГДЭЛ

МИАТ ТӨХК нь Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо (IATA)-ны Аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудитын шалгалт (IOSA), газрын үйл ажиллагааны аудитын шалгалт (ISAGO), Европын холбооны нисэхийн үйл ажиллагааны агентлагын EASA-ийн стандартуудыг бүрэн хангасан, дэлхийн төвшинд хүрсэн, аюулгүй, найдвартай үйлчилгээтэй үндэсний агаарын тээвэрлэгч компани юм.Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК сүүлийн 3 жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж, зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд 2017 онд 50 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсад 9.8 тэрбум төгрөгийн орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 5 тэрбум төгрөг төлөөд байна.
Гэтэл сүүлийн үед МИАТ ТӨХК-ийн бизнесийн нэр хүндэд халдсан, компанийн үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, илт гүтгэлгийн шинжтэй, өөр зорилго бүхий ташаа мэдээллийг захиалгатай, зохион байгуулалттайгаар зарим сонин, цахим хуудсаар нийтлэж, олон нийтийг төөрөгдүүлэх гэж оролдож байгаад харамсч байна.

Тус компани олон улсын нислэгийн аюулгүй байдал болон найдвартай ажиллагааны багц стандарт шаардлагуудыг өндөр хэмжээнд хангасны үр дүнд өвлийн улиралд агаарын хөлгийн сул зогсолт ихтэй үед агаарын хөлгийн нойтон түрээсийн үйл ажиллагааг явуулж сүүлийн 5 жилд 48.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.
Нойтон түрээсийн нислэг нь агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн цэвэр үр ашигтай байхаас гадна компанийн нисэх бүрэлдэхүүний дадлага, туршлага, ур чадвар нэмэгдэх, Монгол Улсаа дэлхийд сурталчилах, компанийн өрсөлдөх чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлэх, үндсэн нислэгүүдийн нэгж цагийн зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай.
МИАТ ТӨХК-ийн нийт ажилчдын хичээл зүтгэлийг харлуулсан, бизнесийн нэр хүндэд халдсан энэ мэт үндэслэлгүй худал гүтгэлэг цаашид үргэлжилбэл холбогдох байгууллагад хандахаа албан ёсоор МЭДЭГДЭЖ байна.

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“БАЯЖИХ” ШУНАЛ
“БАЯЖИХ” ШУНАЛ
11/11/2018
Залуу насандаа хүн болгон баяжихыг мѳрѳѳддѳг.  “Хэнээс ч дутахгүй” сайхан амьдрах хүслийн биелэл нь “их мѳнгѳ” хэмээн бодно. Тэрэн шиг үнэтэй машин унаж бусдын атаархлыг тѳрүүлэх сэн, түүн шиг сайхан хаустай болж бусдад гайхуулах сан, их мѳнгѳтэй болж бусдыг ѳѳртѳѳ зусардуулах сан, гоё сайхан харагдаж бусдыг ѳѳртѳѳ дурлуулан дагуулах сан гэж “мѳнгѳ тѳлѳхгүй” мѳрѳѳдѳлдѳѳ автан санааширна. Харин “Яаж их мѳнгѳтэй болох вэ?” гэж бодитоор эргэцүүлэхийн оронд бусдыг ѳѳртэйгээ харьцуулан жишээд “Болж л таараа” хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулах аж. Хэн нэгэн яаж баяжаад байгааг судалж мэдэхийн оронд “Ямар
ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
10/21/2018
Энд тэндгүй цацсан будааны нэгэн ширхэг зүүний үзүүр дээр тогтох шиг, энэ ертѳнцѳд хүн болж мэндлэх гэдэг юутай ч зүйрлэшгүи хувь тавилан. Замын түгжрэл дунд цээжээ гарган харааж хашгиралдах хүмүүс, зѳндѳѳ зовлон тоочин байж чамаас мѳнгѳ салгаад түүгээрээ архи уун согтож шогтох хүмүүс, чамд учиргүй дотносох хэрнээ чиний араар чамайг бусдад муулан ярих хүмүүс, чамд хайртай гэж уяруулан нэгэн хѳнжилд шѳнийг хѳгжилдэн ѳнгѳрүүлэх атлаа ѳглѳѳ нь хээв нэг хувцсаа ѳмсѳн хальтхан үнсээд чамайг мартаж одох хэн нэгэн, чамайг алдар хүндтэй байхад зусардан дотносох атлаа чамайг алдаа гарган гундахад хээв
“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/14/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.