11 сарын 29, Даваа
-3.84°C
USD 2,849.30
USD 2,849.30
EUR 3,196.63
JPY 24.7
GBP 3,803.67
RUB 38.17
CNY 446.12
KRW 2.4

ЦАР ТАХАЛ ба ШИНЭ ОН

Дэлхий тэнхлэгээ эргэсэн 365 хоногийн үргэлжлэл болох жирийн энэ ѳдѳр, бид ЖИЛ хэмээн тоолж зогтусдаг. Ѳнгѳрсѳн ѳдрүүдийн багцаа эмхэлж дүгнээд угтах ѳдрүүдийн зорилгоо тѳсѳѳлнѳ. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас олон хүн ѳвчилж, олон хүн үхэж буй түгшүүртэй ѳнгѳрүүлсэн 2020 он бидэнд олон сургамж үлдээв.

ДЭЛХИЙ ДАХИНД:

-Нэгэн бѳмбѳрцѳг дээр аж тѳрж буй хүмүүс бид байгаль орчин болон ан амьтаддаа ямар их хайргүй, ямар их гамгүй, ямар их харгис хандаж байсныг сэхээрүүлэв
-Нэгэн бѳмбѳрцѳг дээр зэрэгцэн оршиж буй улс гүрнүүд тусдаа хил хязгаартай ч, бие биенээсээ ямар их хамааралтайг бидэнд ойлгуулав


-Нэгэн амьдралын хэмнэлд хамтдаа амьдарч буй хүмүүс бид байгалийн гамшиг хийгээд, аюулт ѳвчин тахлын ѳмнѳ ямар ѳчүүхэн гэдгээ зовж мэдрэв
-Нэгэн дэлхий дээр хамтдаа аж тѳрж буй бидний амьдралын хэмнэл, хандлага, тэмцэл буруу байсныг сэхээрүүлэн ухааруулав

МАНАЙ МОНГОЛД:

-Mонголчууд бид эх түүх, хэл, уламжлалт зан заншил, үргэлжлүүлэн авч явах учиртай нэр тѳр, үнэт зүйлээсээ хэтэрхий холдож одсоноо хилэгнэн байж ойлгов
-Moнголчууд биднийг хатуу ширүүн уур амьсгал, генийн ѳѳрчлѳлтгүй органик хоол хүнс, нүүдэлчин амьдралаас үүдэлтэй дасан зохицох чадвар үндэсний дархлаа болон хамгаалж буйг тэсвэрлэн байж мэдрэв
-Монголчууд бидний хайхрамжгүй хэнэггүй араншин, хувиа хичээсэн атгаг зан, харанхуй бүдүүлэг хандлага бидний эв нэгдэл, хѳгжилд саад болж буйг халаглан байж анзаарав
-Монголчууд бидний айдсаас улбаалсан зусардалт, зусардалтаас шалтгаалсан улстѳрийн сонголт буруу байгааг ѳвчин тахлын үеийн улстѳржилт нотлов
-Монголчууд бид бие биенээсээ холдож, бие биенээ хайрлахаа больж, бие биендээ итгэхээ больсоныг ѳдгѳѳ бидний үйлдэл хандлагууд нотлон харуулав

ХАРИН ХҮМҮҮС БИДЭНД:

-Хүмүүс бид цаг хугацааны болон мѳнгѳний боол болж, амьдралын зорилгоо буруугаар тѳсѳѳлж байснаа ойлгож эхэлж байна. Их мѳнгѳ, хязгааргүй эрх мэдэл ѳвчин үхлийн ѳмнѳ зүгээр л хумхийн тоос мэт болохыг бодитоор харж байна
-Хүмүүс бид зорьж бүтээсэн гэр бүлийн амьдралдаа хайхрамжгүй хандаж, гадаад ертѳнцѳд хэтэрхий шунаж байснаа ойлгож эхэлж байна. Хүний амьдралын халуун дулаан оромж болох гэр бүл бидэнд ямар эрхэм болохыг бодитоор харж байна
-Хүмүүс бид хайртай дотно хүмүүстэй “хайртай” гэж хэлэвч сэтгэлээсээ бус байсныг ойлгож эхэлж байна. Сошиал донтолт, хайртай хань болон үр хүүхдүүдийн сэтгэлийн орон зайгаас ямар их холдуулсаныг бодитоор харж байна
-Хүмүүс бид ѳдѳр тутам уулзаад л ѳнгѳрдѳг бусад хүмүүсээс бидний амьдрал ямар хамааралтай болохыг ойлгож эхэлж байна. Хамтдаа засч залруулахгүй бол бүдүүлэг хэнэггүй тэнэг хүмүүс биднийг үхэл рүү хѳтѳлж аваачиж болохыг харж байна
-Хүмүүс бид ухамсартайгаар хувиа хичээж, ѳѳрийгѳѳ зѳв сайнаар авч явах нь бусдад хүргэж болох сайн тус дэм гэдгийг ойлгож эхэлж байна. Жижигхэн юм шиг атлаа чиний зѳв хандлага санамсаргүй юм шиг атлаа бусдад тус болж чадахыг харж байна

Үхлийн аюул авчирч байгаа ч энэ цар тахал нэгэн дэлхий дээр амьдарч буй биднээс их ѳѳрчлѳлтийг шаардаж буй. Хүн тѳрѳлхтѳн бид эв нэгдэлтэй байж, хамтран ажиллаж байж ХАМТДАА ЭНЭ ЗОВЛОНГ ДАВНА. Бид байгаль орчин болоод ан амьтадыг ѳѳрсѳдтэйгээ адил хайрлан хамгаалж байхад суралцаж байна. Дэлхийн түвшинд даяаршилсан нийгэмшилийг онлайн хѳгжил авч ирэх болно. Тэгэхээр бид, ирэх жилүүдийн амьдралын зорилгоо тѳлѳвлѳхдѳѳ, хандлагаа ѳѳрчлѳхѳѳс эхэлж таарна байх.

ТА ДАРААХ АСУУЛТУУДАД ѲѲРТѲѲ ХАРИУЛААД ҮЗ ДЭЭ?

-Зүгээр л бусдын ѳѳдѳѳс харж мэндлээд инээмсэглэх тийм хэцүү юу?
-Авто машинаа жолоодохдоо бусдыг хүндлэн, яаралгүй явах тийм хэцүү юу?
-Ѳѳрѳѳс гаргаж буй нус цэр, шүлсээ гудамж талбайд хаялгүй, алчуур салфетка хэрэглэх нь тѳвѳгтэй юу?
-Замд тааралдах хог хаягдлыг хогийн саванд хийчихээд явах нь тийм тѳвѳгтэй юу?
-Хэн нэгний урдуур хѳндѳлдѳѳд байлгүй зай тавиад ѳнгѳрѳх тийм хэцүү юу?
-Заавал бүдүүлэг үгээр харааж зүхээд байлгүй ярилцах тийм хэцүү юу?

Шинэ 2021 он гарлаа. Та ѳѳрийгѳѳ толинд хар даа. Ямар сайхан харагдаж байна гээч. Сайхан харагдаж байгаа шигээ бусдад сайхан хандах тийм ч хэцүү биш. Шинэ онд ХАНДЛАГАА ѲѲРЧЛѲХѲД л бүх зүйл сайхан болно доо.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2021-01-03
Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.