05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч, энгийн тасагт шилжжээ

Хэрэглээний газ дэлбэрсний улмаас А.Цэрэнтогтох хүү дүүгийнхээ амь насыг аварч өөрөө 80 хувийн түлэгдэлттэй үлдэж, улмаар БНСУ-руу яаралтай эмчилгээ хийлгэх болсон билээ. Хүүгийн эмчилгээний зардал болох 400 гаруй сая төгрөгнөөс сайн санаат хүмүүсийн хандиваар 70 гаруй хувь нь буюу 210 сая орчим төгрөг цуглаад байгаа юм. 

Тэгвэл БНСУ-д эмчлүүлж байгаа А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч, өнгөрсөн амралтын өдрүүдэд эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн байна. Хүүгийн биеийг эмч нар бүрэн эдгэрэх боломжтой, харин гоо сайхны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй гэжээ. Гэсэн ч А.Цэрэнтогтох болоод, хүүгийн гэр бүлийнхэн Монголын ард түмний хандив туслалцаанд маш их талархаж байгаагаа илэрхийлсээр байна.
Харин ахынхаа ачаар амьд үлдсэн хоёр настай дүү нь одоо аавынхаа хамт Монгол улсдаа эмчлүүлж байгаа бөгөөд дүүгийнх нь ч бие сайжирч, улам илааршсаар байгаа аж.

76121

П.Анир


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.