05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Газрын маргаанаас гэрийг нь сүйтгэсэн гэж мэдэгдэв

Хан-Уул дүүргийн 11-р хороонд оршин суугч, иргэн Л.Оюун-Эрдэнэ болон Б.Алтанчимэг нарын гэрийг эзэнгүй байхад нь газрын маргаанаас болон сүйтгэжээ.

 

Энэ талаар хохирогч  Л.Оюун-Эрдэнэ, Б.Алтанчимэг болон “Далд хүн” ТББ-ын тэргүүн Б.Жагар нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Л.Оюун-Эрдэнэ Зайсангийн аманд 2008 оноос эхлэн 7,5 га газрыг газар хуулийн дагуу эзэмшиж эхэлжээ. Тэрбээр газар эзэмших эрхээ сунгуулахаар дүүргийнхээ газрын албанд очиход нь түүний 7.5 га газар нь 5 га талбай гэсэн бүртгэлтэй болсон байжээ. Шалтгааныг нь тодруулахад УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2011 онд Нийслэлийн газрын албанаас тус газрыг эзэмших давхар зөвшөөрөл авсан байна. Улмаар Л.Оюунсүрэнгийн эзэмшлийн 7.5 га газарт барилга барихаар газар ухаж эхэлсэн бөгөөд түүнийг эсэргүүцэл үзүүлэхэд нь амь насанд нь заналхийлж, хамгаалалтын хүмүүс хөлслөн хохирогчдыг хүчээр холдуулжээ.

Хохирогч Л.Оюун-Эрдэнэ, “Намайг эзэнгүй байхад зөвшөөрөлгүйгээр манай гэрийг  сүйтгэсэн байна. Энэ хэргийг Л.Гүндалайгийн захиалгаар Одсүрэн гэх бүсгүй зохион байгуулж байгаа. Энэ хүмүүсээс болж би дөрвөн настай хүүгийнхээ хамт гадаа зургаа хонож байна. Мөн гэр дотор байсан үнэт хөөргө, мөнгөн аяга мэт үнэт үйлс алга болсон. Цагдаагийн хэлтэст хандахад, Хүрэлбаатар гэх цагдаа ирээд “Чи ингэж зүтгээд Л.Гүндалайг дийлэхгүй зүгээр нүүгээд өгчих” гэсэн. Би саналыг нь хүлээж аваагүй. Энэ хэргийн шүүх хурад маргааш буюу долдугаар сарын 1-ны өдөр 14 цагаас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүх хурал дээр болно. Энэ хэргийн үнэн зөв шийдвэрлэгдтэл буурин дээрээ өлсгөлөн зарлах болно” гэлээ.

Б.Дэлгэрсайхан
Гэрэл зургийг Б.Цэрэнжамц


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.