05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Говь” ХК 2021 онд 100% ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, №1 болно

Хувьчлагдаж байх үедээ буюу 2007 онд 30 пальто борлуулж байсан “Говь” ХК найман жилийн дотор үйлдвэрлэлээ 330 дахин өсгөж чаджээ. Харин ирэх 5 жилд тус компани пальтоны үйлдвэрлэлээ 10 дахин өсгөөд зогсохгүй 100% ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, №1 болно гэдгээ өнөөдөр олон нийтэд зарлалаа.

Итали орон танд хувцас загварын эх орноор, Франц сүрчигээр, Швейцар цагны үйлдвэрлэлээр төсөөлөгддөг бол Монгол улсыг төлөөлж чадах онцгой брэнд 100% ноолууран пальто байх боломжтой. Түүхий эдийн нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадал, борлуулалтын боломжуудыг ашиглан, “Говь” ХК 2021 онд энэ зорилгодоо хүрч чадна гэж үзэж байна.

Монгол улс дэлхийн ноолуурын 40% -г хангадаг төдийгүй өөр хаана ч байхгүй 4 өнгийн ноолууртай. Түүхий эдтэйгээ хамгийн ойр, цогц үйлдвэрлэлийг бий болгож чадсан  “Говь” ХК хувьчлагдсанаас хойш үйлдвэрлэлдээ нийт 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол ирэх 5 жилд дахин 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэж байна. Ингэснээр хүчин чадлаа нэг дахин нэмэгдүүлж, жилдээ 1,000 тн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх юм.

20160607 008

Тус компани  бүтээгдэхүүний хамгийн чухал үзүүлэлт болох загвар, чанар, үнэд онцгой анхаарч ажилладаг бөгөөд 2009 оноос эхлэн Италийн шилдэг дизайнеруудтай хамтран ажиллаж байна. Мөн пальтоны чанарын хамгийн чухал үзүүлэлт болох оёдол, суулт, эсгүүрийн технологи чиглэлээр Японы №1 Lapine, Aldex зэрэг компаниудаас туршлага судалж, хамтран ажиллаж байгаа юм.

Говь” брэндийн 100% ноолууран пальто 298$ -оос эхэлж байгаа бол дэлхийн зах зээлд 100% ноолууран пальто 3,000$-оос эхэлж байна.  Өөрөөр хэлбэл, чанар, загварын хувьд дэлхийн шилдэг брэндүүдтэй дүйцэх тансаг пальтог ноолуурын эх орон Монгол улсаас 10 дахин хямд үнээр авах боломжтой юм.  

20160607 006

20160607 007

Холбоо барих утас: 9990 2554


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.