04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Гурван зочид буудлын үйл ажиллагааг зогсоов

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудалд тус дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулжээ.

 

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн 120 орчим зочид буудал, дэн буудал үйл ажиллагаа явуулдагаас иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нэр бүхий 16 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд шалгалт хийж, Ачит сун ХХК-ийн “Харз”, Асгат сервис ХХК-ийн “Залуус”, “Цээнэ” зэрэг дэн буудлын үйл ажиллагааг  түр хугацаагаар зогсоон, улсын байцаагчийн акт тавьсан байна.

Мөн тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар таван газарт 32 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, хоёр аж ахуйн нэгжид нийт 676 мянган төгрөг, дөрвөн иргэнд 434 мянган төгрөг, нийт 1.110 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллажээ.

Я.Баяр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.