05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Жастин Калла гэр бүлийн хамт эх орондоо очжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвараас зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн билээ.

Тэгвэл Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Жастин Капла төрөлх нутаг Миннесотад өчигдөр газарджээ. 2012 онд татвараас зайлсхийсэн хэргээр Монголоос гарч явахыг нь хориглож, хоёр жил гаруй хугацаанд байцаагдаж байсан тэрээр ийн төрсөн нутагтаа буцсан байна. Түүний талаар “Гурван жил хүний нутагт хоригдсоны эцэст Жастин Капла охин Эвилин, хүү Ийгль, эхнэр Солонго нартайгаа уулзлаа.

20150301-026

Тэд маш их тэврэлтээр учирлаа” хэмээн АНУ-ын хэвлэлд бичжээ. Харин Капла “Би их баяртай байна. Эцсийн мөч хүртэл бид юу болохыг мэдээгүй байсан. Тэд над дээр ирээд “өнөөдөр гэртээ харина” гэж хэлэхэд маш сайхан мэдрэмж төрсөн” хэмээн ярилцлага өгчээ. Мөн шоронгийн нөхцөл байдлын талаар “Би залруулга хийх ёстой. Бидэнд тун хүндэтгэлтэй хандаж, ямар нэг байдлаар айлгаагүй. Аймаар зүйл ер байгаагүй. Бусад орны шоронд байдаг шиг муу нөхцөлтэй биш байлаа” гэжээ. Дашрамд дурдахад, Жастин Каллагийн гэргий монгол эмэгтэйг н.Солонго гэдэг бөгөөд тэд хүү, охин хоёртой аж. Харин хүүхдүүд нь бүгд Монгол улсын иргэншилтэй гэнэ.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.