04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Иргэний хандив 3 сая төгрөгөөс хэтрэхгүй

Сүүлийн өдрүүдэд нэр дэвшигчид хандивын дансаа зарлан, иргэд болон байгууллагаас мөнгөн дэмжлэг авч буй. Ингэхдээ иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг хүртэл хандив өгч болохоор хуульчилжээ.

Хандивлагч нь Монгол Улсын иргэн байх ба мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр нэг нам, эвсэл болон нэр дэвшигчид жилд зөвхөн нэг удаа хандив өгч болох юм. Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдсэн эвсэлд давхардуулан сонгуулийн хандив өгөхийгхориглох гэнэ. Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь регистрийн дугаараа банкны гүйлгээний баримтад заавал тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ. Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэх юм.

Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана. Хуулийн этгээд бэлэн мөнгөөр хандив өгөх, хуулийн этгээдээс бэлэн мөнгөөр хандив авахыг нам, эвсэл, нэр дэвшигч, эдгээрийн сонгуулийн штабт хориглох юм. Харин иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд нь тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулах аж. 

Хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд оногдуулах хариуцлагыг Сонгуулийн тухай хуулинд хуульчилж өгчээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.