04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Ирэх 2016 онд байрны үнэ тогтмол байж буурах магадлалтай

1e7c7245dc3d0244big

Манай улсад өнөөдөр нийт 64 орчим үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зах зээл байна. Хэдийгээр энэ оны эхний улиралд хөдөө аж ахуйгаас бусад салбар зогсонги байсан боловч одоо сэргэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын валютын сангаас энэ оны эдийн засгийн өсөлтийг 14,8 хувь байна гэсэн өөдрөг таамаг гарсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт өсөх магадлал тун өндөр байгаа аж.

Үүсээд буй эдийн засгийн хүндрэл, валютийн ханш болоод банкны зээлийн хязгаарлалт зэргээс үүдэн барилгын угсралтын ажил оройтсон хэдий ч 475 ажлын 256 нь баригдаж байна.
Өнгөрсөн онд засгийн газраас ипотекийн зээл, “Гэр хороолол дахин төлөвлөлт” гэсэн төслийг хэрэгжүүлсни үндсэн дэр барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд таатай уур амьсгал авчирчээ. Мөн энэ онд хотын захиргаанаас хэрэгжүүлэх гэж буй “Нийслэлийн орон сууцны 5 дэд хөтөлбөр” -ийн хүрээнд 90 мянга гаруй шинэ орон сууц байгуулах төлөвлөгөө байна. Энэ оны 4 дүгээр улиралд 45 мянган өрхийн байр ашиглалтанд орохоор ажиллаж байгаа юм.
Өнгөрөгч 5 сарын тоймоос харвал /Master properties компаны судалгаанаас иш татав/ Улаанбаатарын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр байрны үнэ дунджаар 2 сая 357 мянга байгаа нь өмнө жилтэй харьцуулахад 21,5 хувь өсч, сарын өмнөхтэй харьцуулахад 0,3 хувиар буурсан байна. Харин хамгийн бага үнийн санал 2 сая 125 мянга байгаа бол хамгийн үнэтэй санал нь 2 сая 925 мянга буюу тансаг орон сууцны үнэ /10 тансаг төсөл байгаа/ ийм байна.
2016 оныг хүртэл нийлүүлэлт эрэлт давж, нийлүүлэлтийн илүүдэл үүсэх магадлалтай аж. Тоогоор сийрүүлбэл энэ онд нийт 96 мянган барилга орон сууц баригдах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд худалдан авах чадвар, эрэлт нь 58 мянга байгаагаас 31 мянга илүү гарч байгааг харж болно.
Тиймээс барилгын ажил төлөвлөгөөний дагуу тогтмол явж, макро эдийн засаг сайн гол нь эрэлт нь нийлүүлтээ давсан тохиолдолд орон сууцны үнэ тогтвортой цаашлдаад буурах магадлалтай байгаа гэж энэ салбарынхан өгүүллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.