03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

МИАТ ТӨХК аялал жуулчлалынханы үгийг сонслоо

Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” ТӨХК санаачлан, БОАЖЯ-тай хамтран Аялал жуулчлал-Агаарын тээвэр сэдвийн дор аялал жуулчлалын байгуулагын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Тэд жуулчлалын улирал шувтарч байгаа энэ үед, ирэх жилийн төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар ийнхүү ярилцжээ.
МИАТ компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр уулзалтын эхэнд МИАТ компани төдийгүй аялал жуулчлалын салбар зөвхөн зуны гурван сард үндсэн орлогоо бүрдүүлдэг тул улирлын энэ хамаарлыг багасгаж, зорчигч урсгалыг жилийн дөрвөн улиралд тэнцвэржүүлэх талаар хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдгийг хэлэлцэхээс гадна МИАТ компани ирэх жилийн төлөвлөгөөгөө, үнэ тарифаа тодорхой болгох зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байгааг дурдлаа.
Энэ оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 10 гаруй хувиар өсч, манай улсад оруулсан орлого 25 хувиар нэмэгдсэнийг БОАЖЯ-ын Аялал жуулчлалын газрын дарга Баясгалан дуулгаад БОАЖЯ-наас аялал жуулчлалын талаар хэрэгжүүлж буй долоон төслийн талаар танилцууллаа. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд Энэтхэгийн жуулчдын тоо маркетингийн идэвхжүүлэлт хийгээгүй байхад 30 хувиар өссөн тул Энэтхэгийн зах зээлийг судлахыг аялал жуулчлалын компаниудад санал болгосон юм.
Мөн энэ үеэр Аялал жуулчлалын компанийн төлөөлөл МИАТ компани төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллийг урьж ирэх жилийн төлөвлөгөөгөө танилцуулж, хамтарч ажиллая хэмээн урьж байгаад талархалаа илэрхийлээд үндэсний тээвэрлэгчид групп аяллын захиалгын нөхцлийг илүү тодорхой болгох, хамтарсан багц бүтээгдэхүүн гарган албан аяллын зах зээлийг хөгжүүлэх талаар саналаа хэлэв.
Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, томоохон зочид буудлууд, аялал жуулчлалын төрийн бус байгууллага, аялал жуулчлалын компаниудын төлөөлөл оролцон агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг хэрхэн харилцан уялдаатай хөгжүүлэх талаар илэн далангүй ярилцсанаараа онцлог болсон энэ уулзалтыг МИАТ компани жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.