04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Монгол, Туркийн эрдэмтэд археологийн малтлага, судалгааны ажил хийнэ

Монгол, Туркийн эрдэмтэд Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн малтлага, судалгааны ажил хийхээр боллоо.

Монгол Улсын ШУА, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА байгууллагатай хамтран Монгол улсын нутагт буй Эртний Түрэгийн үеийн дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах төслүүдийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 5 хүртэлх ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран Эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага судалгааны ажлыг хийх гэж байна.

Хоёр орны хамтарсан судалгааны анги Тоньюкукийн цогцолборыг малтан судалснаар уг дурсгалын өнөөгийн байгаа байдлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу баримтжуулан бүтэц, зохион байгуулалтыг нь тодруулж сэргээн засварлах, хадгалж хамгаалах ажлын бэлтгэлийг хангах юм.

Хээрийн судалгааны нээлтэд ШУА-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар, ТИКА-гийн УБ дахь хөтөлбөр зохицуулалтын газрын зохицуулагч Вэйсэл Чифтчи, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулаан нар оролцоно.   

Археологийн судалгааны нээлтийн ажиллагаа өнөөдөр 15:00 цагт Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолборт болно. 13.30 цагт Офицеруудын ордны өмнөх ШУА-ийн байрны гаднаас автобус хөдлөх юм. 

20160620 006

20160620 007

 

Эх сурвалж: www.gogo.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.