05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Наадам үзэх тасалбарыг долдугаар сарын 6-наас борлуулна

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам  долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ.

 

Наадмын нээлт үзэх тасалбарыг долдугаар сарын 6-наас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ. Тасалбарын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 мянгаас 24 мянган төгрөг байна.

Үндэсний их баяр наадмын нээлтийн  ажиллагаа   долдугаар сарын 11-ний 11:00 цагаас эхлэх бөгөөд  энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам бэлтгэл ажилдаа орсон байна.

Ч.Ариунболд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.