05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

Наадмын бэлтгэлийг ирэх сарын 5 гэхэд дуусгана

Шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувиар Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

 

Нийт дүнгээр нь авч үзвэл Төв цэнгэлдэх болон Хүй долоо худагийн наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа юм байна. Бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэж, ирэх сарын 5 гэхэд дуусгасан байхыг Шадар сайд энэ үеэр холбогдох албаныханд үүрэг болгов. Цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг 55 жилийн дараа шинэчилж байгаа ба 12 мянган суудал суурилуулахаас 4500 нь бэлэн болжээ. Энэ ажлыг ирэх сарын 7 гэхэд дуусгахаар ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн жилийн наадмын өмнө эхэлсэн Хүй долоон худагийг Монгол наадмын төв болгох бүтээн байгуулалтын ажил энэ жил мөн үргэлжилж, 500 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, явган хүний зам талбай зэргийг нэмж байгуулж байна. “Улаанбаатар-Амгалан” өртөөнөөс Давааны өртөө хүртэл төмөр замын автобус өдөрт 4 удаа явах бөгөөд 60 гаруй км урттай энэ замд 60 орчим минут зарцуулах гэнэ. Давааны өртөөнөөс морь барианы талбай хүртэлх 2,3 км замд Монголд үйлдвэрлэсэн “Эко” автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Б.Туул


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.