05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Тэтгэврийн нэмэгдлийг өнөөдрөөс олгож эхэллээ

Тэтгэвэр энэ сараас эхлэн 20.000-22.000 төгрөгөөр нэмэгдэж буй.

Тэгвэл уг нэмэгдлийг өнөөдрөөс эхлэн олгогдож эхэллээ. Иргэд энэ өдөр хоёр сарын нэмэгдлээ хамтад нь авахаас гадна 2015 онд шинээр нэмэгдсэн 20-22 мянган иргэн ч мөн тэтгэврээ авах аж. Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ 500 000 төгрөг хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 000 төгрөгөөр, 500 000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 000 төгрөгөөр тус, тус нэмэгдүүлсэн юм. Мөн 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 000 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 195 000 төгрөг байх юм байна.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.