04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ард түмнээсээ уучлалт гуйв

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр нийгэмд дэгдээд буй үйл явдалтай холбогдуулж "Mонгол нюьс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр энэ үеэрээ "Би ажлын байран дээрээ вино ууж, тамхи татаж ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйж байна. Хэлсэн үг бол хүний эрхийн асуудал гэж бодож байна. Хууль зөрчсөн үйлдэлдээ зохих торгуулиа төлсөн. Өнөөдөр 50 мянган төгрөгийн торгууль төллөө. Цаашид өөр ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой бол тэрийгээ хүлээнэ" хэмээн мэдэгдэв.

Мөн, "Энэ сарын 6-ны өдөр хуульч Х.Бат-Ялалт түүнтэй уулзан бичлэгийг үзүүлээд 200 сая төгрөг нэхсэн. Х.Бат-Ялалт сүүлдээ долоо хоног мөнгө нэхсэнээ, "Сонгуулийн дараа өгье зээлчих" гэсэн. Тэгээд би 50 сая төгрөгийг зээл гээд шилжүүлсэн. Зээлээ төлөхгүй бол насан туршдаа нэхнэ шүү гэж хэлсэн" хэмээн ярьсан юм.

Түүнчлэн Л.Эрдэнэчимэг гишүүн, "Сүүлийн нэг жил буюу Тавантолгойн ажлын хэсгийг ахалж ажилласан цагаасаа хойш ямар нэг заналхийлэлд байнга өртөж байгаа. Бүр "аятайхан байхгүй бол ална шүү" хэмээн утсаар ярьдаг. Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж явах байтал ийм үйлдэл хийж байгаа нь мөнгөтэй бүлэглэлийн гар хөл болж байгаа хэрэг" хэмээв. Тэрбээр энэ тухайд хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг ил болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Тавантолгойн хувьцааг амьд байлгаж, жил бүр ногдол ашиг олгодог болохын төлөө ажиллана гэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.