04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Улсын наадамд түрүүлсэн бөх “Тоёото” маркийн автомашинтай болно

Хоёрхон долоо хоногийн дараа болох Ардын хувьсгалын 93 жилийн ой Үндэсний их баяр наадмын 512 хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд Японы “Тоёота” корпораци автомашинаар шагнах шийдвэр гаргажээ.

 

Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ё.Гэрэлчулуун “Энэ жилийн баяр наадмаар Японы “Тоёота” корпораци хамтарч ажиллах саналаа ирүүлж түрүүлсэн бөхөд автомашин өгөхөөр боллоо. Түрүүлсэн бөхөд долдугаар сарын 13-нд Уяачдын наадмаар эсвэл “Дээлтэй монгол” арга хэмжээний үеэр уг автомашиныг гардуулна. Харин долдугаар сарын 12-нд түрүүлсэн бөх төрийнхөө шагналыг авах учраас уг шагналыг давхцуулж олгохгүй” хэмээн ярьсан байна.

Мөн энэ жилийн наадмын үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээг нэмэгдүүлсэн бөгөөд шагналт байрын тоог хоёроор ахиулж таван байрт шагнал олгохоор болсон юм.

Д.Өлзий


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.