04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ШАЛГАХ НИСЛЭГИЙГ“МИАТ” ТӨХК ҮЙЛДЛЭЭ.

Хөшгийн Хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр шалган батлах шалгалтын нислэгийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00– 16:00 цагийн хооронд Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн EA-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгөөр Ч.Нямсайхан даргатай нисэх бүрэлдэхүүн амжилттай хийж гүйцэтгэлээ. Тус нислэгээр уламжлалт навигацид тулгуурласан нарийвчлалтай болон нарийвчлалтай бус ойртолтын журмуудыг /ILS RWY 29, LOC RWY 29,VOR/DME RWY 29, VOR/DME RWY 11 гэх мэт/ шалгасан байна. “МИАТ” ТӨХК тус нисэх буудалд зориулан шинээр зохиосон хэрэглэлийн нислэгийн журмуудыг батлах нислэгээр шалгаж холбогдох дүгнэлтийг ИНЕГ-т хүргүүлэх юм байна. Дээрх шалгалтын нислэгийн бэлтгэл ажлыг хангахад ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтэс, Шинэ нисэх буудлын Агаарын навигацын үйлчилгээний Ажлын хэсэг болон бусад холбогдох нэгжүүдтэй хамтран ажилласан юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.