05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

Цагаан хөтлийн сунгаа өргөн боллоо

Өчигдөр болсон Цагаан хөтлийн  бага сунгаанд өмнөх сунгаануудаас хамгийн олон морь шандас сорин уралдаж, хэний хурдан ажнай уяа сойлго нь таарч өнгөтэй, хурдтай байгааг харууллаа.

 

Энэ сунгааны азарга, их насанд 120 хурдан ажнай гараанаас гарсан бол хязаалан, шүдлэн бас л 100 гарч уралдлаа. Азарганд энэ жилийн Дүнжингаравын эрлийз насны түрүү улсын алдарт уяач Н.Даш-Өлзийн зээрд түрүүлсэн бол А.Ариунсайханы хөөрхөн зээрд аман хүзүүдэж, улсын алдарт уяач Д.Баяраагийн хүрэн гурваллаа. Тод манлай уяач Х.Бат-Эрдэний сартай хээр дөрвөөр орж ирсэн. Дааган цагаасаа хойш айраг түрүү алдаагүй байгаа уг хурдан хүлэг энэ жилийн эрлийз насны тааварт багтаад байгаа. Морин эрдэнэ галын Н.Базаргарьдын хонгор азарга, Г.Батхүүгийн мэнгэт хул азарга бас л дээгүүр давхижээ. Их насанд Н.Базаргарьдын хонгор халзан /түүний хурдан халзангаас өөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын унаган адуу/ морь өнгөлсөн бол Ерөөлтийн халзан аман хүзүүджээ.

Д.Өлзий


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.