05 сарын 19, Ням
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Цагаан цуглаан хийж бяцхан охины дурсгалыг хүндэтгэв

Хүчирхийллийн золиос болж төрсөн эцэг, хойт эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан гэх дөрвөн настай охинд энэ амралтын өдрүүдээр Монголын ард түмэн эмгэнэл илэрхийллээ.

Чингисийн талбайд болсон хүчирхийллийн эсрэг эв нэгдлийн “Цагаан цуглаан”-д арван мянга орчим иргэд оролцож зул, лаа өргөсөн бөгөөд ихэнх нь залуучууд байсан юм. Мөн тэдний дотор С.Одонтуяа, М.Батчимэг нарын гишүүдээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ирж оролцсон нь олны анхаарлыг татлаа.

Мөн түүний хамт ЭМСЯ-ны дэд сайд Г.Шийлэгдамба, Д.Шаравдорж нар ирж, охины дурсгалыг хүндэтгэж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөв. Дээрх цугласан иргэдээс хүчирхийллийн эсрэг нэгдэж 5177 хүн гарын үсэг зурсан төдийгүй хүчирхийллийг эсэргүүцэж буйг уриалсан лоозон барин жагссан юм. Мөн арга хэмжээнд оролцсон “Лантуун дохио” бүлгэм, “Ээжүүд бүхний дуу хоолой” зэрэг 10 гаруй ТББ-аас УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлэхээр болсон байна. Ингэхдээ тэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлуулахыг шаардаж буйгаа илэрхийлэх аж.

Энэ өдрийн арга хэмжээ Чингисийн талбайгаар зогсоогүй билээ. Зарим иргэд Зайсан дахь бурхантай хөшөөний дэргэд цугласан бол орон сууц, хотхонд амьдардаг иргэд гаднах талбайдаа зул өргөж өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэсэн байна. Түүнчлэн Тайваны Тайнан хотод сурдаг Монгол оюутнууд охины дурсгалыг хүндэтгэж, зул лаагаа өргөн эмгэнэл илэрхийлжээ. Тэд охины гэр бүлд эмгэнэл илэрхийлж, эргэн бидэндээ хүн болж төрөхийг хүссэн байна.

20150301-019

20150301-020

20150301-021

20150301-022

 

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.