05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Эв нэгдлийг бэлгэдсэн “Тэврэлтийн өдөр” маргааш болно

Маргааш буюу долдугаар сарын 1-ны өдрийг үндэсний эв нэгдлийг бэлгэдсэн “Тэврэлтийн өдөр” болгон Гоолингоо сайтын дэргэдэх клубээс хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

 

Өнгөрсөн зургаан жилийн туршид энэ өдрийг хар бараанаар дурсаж ирсэн бол одоо эв түнжин муудсан ахан дүүс, амраг садан, хэнтэй ч болов эвлэрч, урьдын харилцааг халуун тэврэлтээр цайруулан сэргээх өдөр болгохыг уриалж байгаа аж. Аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, цаашид ард түмэн эвдэрч болохгүй, эвлэрэх ёстой өдөр болоосой хэмээн санаачлагчид зорьж байгаа юм байна.

Анхны  жилд фэйсбүүк, твиттер зэрэг 100 орчим мянган дагагчтай сошиал сүлжээнүүдийг ашиглан энэ өдрийн хар бараан дурсамжийг халуун дулаан тэврэлтээр угаах аяныг эхлүүлэхэд 50 мянга гаруй хүн дэмжиж, 448 хүн гар бие оролцсон бөгөөд Чингисийн талбайд 30-аад хүн цугларч, 1000 орчим танихгүй хүнд дотно тэврэлтийг бэлэглэж байжээ.

О.Түвшинзаяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.