09 сарын 17, Мягмар
°C
USD 2,670.51
USD 2,670.51
EUR 2,955.19
JPY 24.75
GBP 3,325.05
RUB 41.79
CNY 377.94
KRW 2.26

ДЭЛХИЙН ЖУДОЧДЫН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЭГЧ Д.СУМЪЯА, М.УРАНЦЭЦЭГ НАР 50 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХҮРТЭНЭ

Монголын жүдочдоос дэлхийн аварга Д.Сумъяа, М.Уранцэцэг нар Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны энэ жилийн чансааг тэргүүлэгч жүдочдод олгодог  50 мянган ам.долларын шагналыг хүртэхээр болжээ. 

ОУЖБХ /IJF/-ноос тухайн жилийн хамгийн сүүлийн чансаагаар жин тус бүрдээ тэргүүлсэн жүдочдод 50 мянган ам.долларын шагнал олгодог. Жүдо бөхийн жин тус бүрийн дэлхийн шилдэг 16 бөхийн Мастерс тэмцээний дараа ОУЖБХ-ноос энэ оны чансааг шинэчлэн гаргасан бөгөөд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлсэн Д.Сумъяагийн хувьд эмэгтэй жүдочдын чансааны хамгийн дээд оноог эзэмшиж байгаа аж.

Дэлхийн жүдочдын чансааг жин тус бүрд тэргүүлж байгаа шилдэг тамирчдыг танилцуулж байна. Эмэгтэйчүүдийн 48кг М.Уранцэцэг-5970 оноо /Монгол/, 52 кг Эрика Миранда -3954 оноо /Бразил/, 57 кг Д.Сумъяа-7132 оноо /Монгол/, 63 кг-д Кларисс Агбеьнену- 5202 оноо /Франц/, 70 кг Араи Чүзүри- 4890 оноо /Япон/, 78 кг Гуусь Стеенхуис- 5240 оноо /Голланд/, 78 кг Ким Мин Жеон -4838 оноо /БНСУ/ нар тус тус тэргүүлжээ. 

Эрэгтэй жүдочдоос 60 кг Наохиса Такато-5050 оноо /Япон/, 66 кг Хифүми Абэ-4500 оноо /Япон/, 73 кг Соичи Хашимото-7150 оноо /Япон/, 81 кг Касан Калмурзаев-4650 оноо /ОХУ90кг Александр Куколь-4418 оноо  /Серби/,-100 кг Михаиль Коррел 4830 оноо /Голланд/, +100 кг Дэвид Моура-4460 оноо /Бразил/ нар тус тус шалгарлаа.

 

Эх сурвалж: www.montsame.mn

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
09/04/2019
Америкийн “Үндэсний Парк”- уудаар хэд хэдэн удаа аялж явахдаа энэ нэвтрүүлгийг хийх санаагаа олсон юм. МҮОНТВ -д санал болгосныг захирал Нинжжамц  дэмжсэнээр энэ тѳслийг хийх боломж нэмэгдэв. “Монголчууд Америкт” ТВ тѳслийн найруулагч зураглаач Г.Баттулга, зураглаач фото зурагчин Б.Батбямба, аялал жуучлалын судлаач мэргэжилтэн Г.Жаргалмаа, “Lead style” сайтын ерѳнхий редактор Г.Одгарав, МҮОНТВ ийн сэтгүүлч, хѳтлѳгч С.Энхжин бид нэг баг болж АНУ ын “Үндэсний Парк”- уудаар аялан, нийтдээ 8 дугаарын зураг авалт хийлээ. Манай баг энэ тѳслийн нэвтрүүлгүүдээ энэ оны 11 сардаа багтаан бэлэн болгож
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
08/31/2019
Энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын туулж ѳнгѳрүүлсэн амьдралын бодит түүхээр бүтээгдэж буй ТВ нэвтрүүлэг. Нийтдээ 70 дугаар бэлтгэхээр тѳлѳвлѳж байгаагаас 2 удаагийн явалтаар 54 дугаарын зураг авалт хийлээ. Ирэх 11 сард дахин нэг удаа явсанаар энэ тѳслийн зураг авалт дуусах юм. Зѳндѳѳ их цаг хугацаа, сэтгэл, мѳнгѳ зарцуулан бүтээж буй энэ ТВ тѳсѳлдѳѳ бид дараах зорилтуудыг шингээсэн юм. (дэлгэрэнгүй…)
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
07/14/2019
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.