11 сарын 15, Баасан
°C
USD 2,703.09
USD 2,703.09
EUR 2,976.37
JPY 24.86
GBP 3,470.90
RUB 42.10
CNY 385.08
KRW 2.31

ХАРҮМАФҮЖИГИЙН БАГШИЙГ СҮМОГИЙН ХОЛБООНЫ ТУЗ-ӨӨС ГАРГАЖ, ХАКҮХО БОЛОН ХАКҮРЮ-Д САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ

Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх дуулиан шуугианы улмаас өөрийн хүсэлтээр зодог тайлсан Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн дэвжээний багш Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргасан  талаар “The Japan Times” сонин мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр болсон удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдааны үеэр Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргах шийдвэр гаргасан” гэжээ.

Зиндаа дээгүүр бөхчүүдэд хүндэтгэлтэй хандсангүй гэх шалтгаанаар Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг  зодох үед хамт байсан ч зодохыг нь болиулаагүй гэх шалтгаанаар Хакүхо болон Харүрю их аваргуудад сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг мөн уг хуралдааны үеэр гаргасныг Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тодруулбал, хоёр их аваргад нэгдүгээр сард огт цалин өгөхгүй бол хоёрдугаар сард Хакүхогийн цалинг 50 хувиар хасах аж. Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү мөн өөрөө гурван сарын турш цалингүй ажиллах юм байна.

Японы сүмочид нэг нэгийгээ зодсон, архидан согтуурсан гэх мэт янз бүрийн хэрэг үе үе гардаг юм. Тухайлбал, 2007 онд 17 настай бөх Токитайзан /жинхэнэ нэр нь Такаши Сайто/ бэлтгэлийн үеэр зиндаа дээгүүр гурван бөхөд цохиулж зодуулсны улмаас амиа алдаж байжээ. Токитайзан руу “дайрахыг тушаасан” гэх үндэслэлээр дэвжээний багш Токицүказэ-д /жинхэнэ нэр нь Жүничи Ямамото/ гурван жилийн хорих ял оноож байсан аж.

 

Эх сурвалж:  www.montsame.mn

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
11/10/2019
1. Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон 2. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож
АМЕРИКТ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТѲЛѲВ БАЙДАЛ
АМЕРИКТ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТѲЛѲВ БАЙДАЛ
Хүний нутагт бусдын эрхшээл дор ажиллаж байсан монголчууд аажимдаа ѳѳрсдийн бизнесээ босгож баялаг бүтээж эхэлсэн нь анхаарахгүй байж болохгүй үзэгдэл юм. Монголчуудын үнэт зүйл болох : -дасан зохицох чадвар -бусдын эрхшээл дор ажиллах дургүй чанар -эрсдэлээс айдаггүй зоримог зан энэ үзэгдэлд хүчтэй нѳлѳѳлж байна. “United Mongolia” АББ ын “Шинэч” багийнхан АНУ д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор монголчууд олноор суурьшдаг Виржина, Мериланд, Чикаго, Висконсин, Миссиури, Миннесота, Денвэр, Юта, Сиэтл, Сакраменто, Сан- Франциско, Лос -Анжелос, Лас -Вегас зэрэг
ЖОРЛОНГОО ѲѲРЧЛѲХГҮЙГЭЭР БИД ХѲГЖИХГҮЙ
ЖОРЛОНГОО ѲѲРЧЛѲХГҮЙГЭЭР БИД ХѲГЖИХГҮЙ
10/24/2019
“Жорлонгоо ѳѳрчилье” нэртэй тѳсѳл санаачлан хэрэгжүүлж байгаа Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарын тухай “Уг нь их зѳв сэдэв барьж авчээ. Гэхдээ эд нар үүгээрээ 2020 оны сонгуульд нэр дэвших боломжоо хангаад, хэргээ бүтээвэл хаяж орхих байх даа” хэмээн харамсангүй бодож байснаа нуух юун. Улстѳрд хүний эрхийн чиглэлээр ѳѳрийн байр сууриа бэхжүүлж, УИХ ын гишүүн, ЗГ т сайд хийж байсан Ц.Оюунгэрэлийн талаар сайн муу элдэв мэдээлэлтэй байснаас нүүр тулан уулзаж байсангүй. “Түүнтэй уулзаж ярилцлага хийгээч” хэмээн А.Хандсүрэнгийн тавьсан саналыг хүлээж авсан юм. Түүнтэй уулзан нүд рүү нь харж байгаад

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.