05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

До.Мөнхбаяр Германы тамирчны дээд шагналыг хүртэв

Монгол Улсын гавьяат тамирчин, Барселоны олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, дэлхийн цомын олон удаагийн алт, мөнгө, хүрэл медальт, Ази болон Европын аварга, мэргэн буудагч Доржсүрэнгийн Мөнхбаяр Германы тамирчдын дээд шагнал болох “Silbernes Loorbeerlatt” (Алдрын мөнгөн лаврын навч) –ыг хүртлээ. Олимп, дэлхий, Европын аварга болж, Герман улсын нэр хүндийг дэлхийд мандуулсан энэхүү шагнал дээр Бундес Ерөнхийлөгч гарын үсгээ зурж өгдөг гэнэ.

Энэ удаагийн шагнал гардуулах ёслол 5 сарын 28-нд Берлин хотын “Hilton” зочид буудлын ёслолын танхимд болсон байна. Д. Мөнхбаяр Германы иргэншил авснаасаа хойш дэлхийн болон Европын аварга цолыг буудлага спортын эмэгтэйчүүдийн гар бууны төрөлдөө анх удаа Германд авчирч байсан билээ. Тэрбээр одоогоор Финландад түр суурьшин амьдарч байгаа бөгөөд Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл сургуулиа базаан ирэх наймдугаар сард болох “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох бэлтгэлээ базааж байгаа юм. “Бээжин-2008” олимп Д.Мөнхбаярын хувьд тав дахь олимп нь болох ажээ.

Ц.Энхтүвшин (“ТАВАН ЦАГАРИГ”)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.