05 сарын 11, Бямба
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

ДЭЛХИЙН АВАРГА П.ОРХОНД МУГТ ЦОЛ ХҮРТЭЭНЭ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхоныг гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ.

Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн 58 дахь гавьяат, тамирчдаас 43, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болж байна.

П.Орхон гавьяатын цол тэмдгээ энэ сарын 27-нд буюу баасан гаригийн 11:00 цагт төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авах юм.

 

Эх сурвалж: www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.