04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Евро-2016: Британичууд өнөө орой хоорондоо тоглоно

ПАРИС. /TASS/. Өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 22:00 цагт Францын Ланс хотын "Боллер-Делели" цэнгэлдэх хүрээлэнд Британийн хоёр баг болох Англи болон Уэльсийн хөлбөмбөгийн шигшээ багууд хоорондоо тоглох гэж байна. Энэ хоёр баг Орос болон Словакийн багуудын хамт В хэсэгт орсон юм.

Уэльсийн шигшээ гарааны тоглолтондоо словакуудыг 2:1 харьцаагаар хожсоноор хэсэгтээ тэргүүлж байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтод хожсон тохиолдолд Евро-2016-гийн хасагдах шатанд шалгарах эрхээ өвөртлөх юм. Багийн манлай тоглогч болох “Реал Мадрид”-ын довтлогч Гарет Бэйл торгуулийн цохилтоор гоол оруулсан бол уэльсчүүд олдсон боломжуудыг тун самбаалаг ашиглаж байгаа нь өмнөх тоглолтын үеэр ажиглагдсан билээ. Ялангуяа Лондоны “Арсенал” багийн хагас хамгаалагч Аарон Рэмзи өөрийгөө хэн болохыг харуулж чадлаа.

Гэсэн хэдий ч өнөө оройны тоглолтод англичууд ялна гэсэн таамаглал зонхилж байна. Юуны өмнө, Рой Хожсоны дасгалжуулсан Английн шигшээ бол ур чадварын хувьд уэльсчүүдээс  илүү гэдгийг дурдах нь зүйтэй.

Бараг 150 жилийн түүхэнд Уэльсийн шигшээ баг англичуудтай гэхээсээ Шотландын багтай илүү олон удаа учраа тааран тоглож байжээ. Англитай хийсэн 103 тоглолтод уэльсчууд дөнгөж 14 удаа ялж, 68 удаа хожигдож байв. Уэльсийн баг хамгийн сүүлд 1984 онд англичуудыг буулган авч байсан түүхтэй. Дашрамд дурдахад, тус багийн бараг бүх тоглогч Английн лигт тоглодог ажээ.

Уэльсийн шигшээгийн дасгалжуулагч Крис Коулмэн тоглолтын өмнө хэлэхдээ “британичууд хоорондоо тоглох гэж байгаа талаар их ярьж байгаа нь надад сонин биш ээ. Бид өмнө нь яаж тоглодог байсан, тэрэн шигээ л тоглоно” гэжээ. 

Английн шигшээгийн ахлагч Руни ч мөн адил Коулмэний хэлсэнтэй санал нэг байна. Дасгалжуулагч Хожсоны хувьд, өрсөлдөгч нь  ямар нэгэн “сюрприз” барина гэж бодохгүй байгаа аж.

Өнөө орой болох тоглолтын ерөнхий шүүгчээр Германы иргэн Феликс Брых ажиллах юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.