05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Ирэх онд Монголд сумог

Монголын сумо бөхийн хорхойтнуудын магнайг тэнийлгэх нэгэн шийдвэрийг Японы сумо бөхийн холбоо гаргалаа. Энэ нь Монголд анх удаа сумогийн үзүүлэх тоглолт зохион байгуулах шийдвэр байв. Өмнө нь энэ талаар нэг бус удаа ярьж байсан боловч сумогийн холбооныхон өнөөдрийг хүртэл тоймтой хариу хэлээгүй байсан юм. Тэр байтугай өнгөрсөн намар Асашёорюүд шийтгэл хүлээлгэх үеэр Монголд үзүүлэх тоглолт хийхгүй байх нь зөв гэсэн санаа бодлоо холбооны зарим нэг хүмүүс ч цухуйлгаж байв. Гэсэн ч энэ асуудлыг саяхан Японы мэргэжлийн сумо бөхийн холбооныхон нааштайгаар шийдэж, 2008 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Сумогийн үзүүлэх тоглолт таван өдөр үргэлжлэх аж. Өмнө нь АНУ, Израил зэрэг улсуудаар үзүүлэх тоглолт хийж байсан сумочид ийнхүү хоёр ёкозунагийн өлгий нутагт ирэх боллоо.

"Төрөлх нутагтаа сумогийн дэвжээн дээр барилдана гэдэг сайхан байлгүй яахав. Энэ тэмцээнд сайн барилдана гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн Асашёорюү Д. Дагвадорж сэтгүүлчдэд ярьжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.