04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Мария Шарапова хоёр жилээр эрхээ хасууллаа

ЛОНДОН. /Prensa Latina/. Оросын алдарт теннисчин Мария Шарапова энэ оны Австралийн нээлттэй тэмцээний үеэр хориотой эм хэрэглэсэн нь сэргээшийн шинжилгээгээр тогтоогдсоноор теннис тоглох эрхээ хоёр жилээр хасууллаа.

“Рио-2016” Зуны Олимпын наадамд өрсөлдөх гэж байсан 29 настай теннисчин Олон улсын теннисний холбооны шийдвэрийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 25 хүртэл теннис тоглох эрхгүй болсон байна.

Шарапова сэргээшийн шинжилгээнд унаснаар түүний Австралийн нээлттэй тэмцээний үеэр авсан оноог хүчингүй болгож, мөнгөн шагналыг нь хураажээ.

Энэ талаар алдарт теннисчин мэдэгдэл хийхдээ “Би Спортын арбитрын шүүхэд давж заалдана” гэв.

Тэрбээр “мельдони” эмийг хэрэглэсэн нь сэргээшийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Гэр бүлийн эмчийнхээ бичиж өгсөн жорын дагуу энэ эмийг теннисчин бүсгүй 10 жилийн турш ууж хэрэглэж байгаа гэнэ. Уг эмийг 2016 оны 1 дүгээр сарын 1-нд Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллагаас /WADA/ гаргасан хориотой эмийн жагсаалтад оруулсан ажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.