05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Мария Шарапова хөлөндөө гэмтэл авлаа

Мария Шарапова хөлний гэмтлийн улмаас US Open тэмцээнийхээ ээлжит ялалтыг Лос Анжеласт болж байгаа East west bank classic-с дахин авч чадах нь эргэлзээтэй байна.

Тэрээр өөрийн хүч тэнцүүхэн өрсөлдөгч Надия Петроватай хагас финалд тоглож байх үедээ 20 минутын өмнө хөлөндөө хэт их ачаалал өгсөний улмаас хөлнийнх нь шөрмөс сунасан байна.

Мөн хагас финалд Анна Иванович, Елена Янкович–г 4-6 6-3 7-5 гэсэн харьцаатайгаар шийдвэрлэх тоглолтон дээр буулгаж авсан байна.

Янкович хэдийгээр эхний үед хожиж явсан боловч хоёрдугаар үед оноогоо алдан Иванович өөрийн түвшины оноогоо олж авсан байна.

Янкович ихээхэн одтой сайхан тоглолт үзүүлж байгаа ч 2-р үеийн тоглолтын шийдвэрлэх мөчид тэрээр 19 настай теннисчин Ивановичид хожигдсон байна.

“Зарим нэгэн чухал сэтгэл догдлуулсан тоглолт надад байсан.Тэр үедээ би бууж өгөхгүйгээр өөрийн бүхий л анхаарлаа гол зүйл дээрээ тусгахыг хичээж байсан” хэмээн Иванович хэлсэн байна.

Шарапова даваа гаригт Торонто-д эхлэх Rogers Cup–д оролцож чадахгүйгээ мэдэгдээд байгаа бөгөөд түүний хөл гэмтсэн учраас гүйх гэх мэт хурд шаардсан хөдөлгөөн үзүүлж болохгүй байгаагаа хэлсэн байна.

“Бие халаалтаа хийж эхлэх үед хөл маань улам өвдөж гүйж чадахгүйн дээр ердөө л 2-3 бөмбөг л авч чадаж байгаа. Үрэвслийн эсрэг эмчилгээ буюу мөстэй баннинд массаж хийлгэж мөн чихэн дээрээ зүү тавиулж байгаа” хэмээн Шарапова ярьсан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.