04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Мухаммад Алитай баасан гарагт салах ёс гүйцэтгэнэ

ВАШИНГТОН. /ВВС/. Ирэх баасан гарагт болох домогт боксчин Мухаммад Алиг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцох хүмүүсийн дотор Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Иорданийн хаан Абдулла нарын нэрс байна.

Мухаммад Алигийн төрөлх нутаг Кентукки муж улсын Луисвилл хотод болох оршуулгын ёслолд олон мянган хүн оролцох төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, жүжигчин Билли Кристал нар оршуулгын үеэр үг хэлэх ажээ.

Домогт боксчин Мухаммад Али Аризона муж улсын Феникс хотын эмнэлэгт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 74 насандаа таалал төгссөн юм.Боксын хүнд жингийн дэлхийн гурван удаагийн аварга тэрбээр амьсгалын замын өвчнөөр удаан хугацаанд шаналж байлаа. Уг өвчин Паркинсоны өвчин хүндэрсний улмаас үүсдэг ажээ. 

М.Алиг сүүлчийн замд нь үдэх ёслол “KFC Yum! Center” цэнгэлдэх хүрээлэнд баасан гарагт Гринвичийн цагаар 18:00 цагт болно. Уг ёслол олон нийтэд нээлттэй болох бөгөөд интернэтээр шууд дамжуулах ажээ.

Боксчныг төрөлх Луисвилл хотынх нь “Агуйн толгод” оршуулгын газарт оршуулна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.