05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

М.Уранцэцэг дэлхийн шилдэг эмэгтэй жүдоч болов

Олон улсын жүдо бөхийн холбооноос тус спортыг сонирхогчдын дунд онлайнаар 2014 оны шилдэг жүдочдыг шалгаруулах санал асуулга явуулжээ.

Уг санал асуулгад манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар болон ДАШТ-ий багийн дэд аварга Монголын эмэгтэй шигшээ баг нэр дэвшсэн байна. Ингээд санал асуулгаар манай тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор шалгарчээ. Санал асуулгад нийтдээ 519 мянган спорт сонирхогч оролцож, дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдоч болон шилдэг залуу жүдоч, шилдэг баг, шилдэг тэмцээнийг шалгаруулсан байна. Шилдэг эрэгтэй жүдоч Варлам Липартелиани (Гүрж), Тедди Ринер (Франц), Кристьян Тот (Унгар) Шилдэг эмэгтэй жүдоч Ярден Жерби (Израиль), Мөнхбатын Уранцэцэг (Монгол), Майлинда Келменди (Косово) Шилдэг залуу жүдоч Амандине Бушар (Франц), Кристиан Тот (Унгар), Ами Кондо (Япон) Шилдэг баг Гүржийн эрэгтэй шигшээ баг, Францын эмэгтэй шигшээ баг, Монголын эмэгтэй шигшээ баг Шилдэг тэмцээн Парисын Их дуулга, Челябинскийн ДАШТ, Токиогийн Их дуулга

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.