04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Найраатай ба найраагүй цолтнууд

Жил жилд л өчнөөн сая төгрөгөөр ургуулсан зүлэг халцартал наадчихаад, ийм ч найраа, тийм ч сэргээш гэсэн бараан яриатай үлддэг наадамч түмэн билээ бид. Энэ жилийн наадам ч өмнөх жилүүдийнх шигээ найраа ихтэй болсон гэж наадамчид дүгнэж байна. Энэ жил улсын начин цолны батлах гардсан бөхчүүд бүгд аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд сайн барилдаж, бөх сонирхогчдын тааварт начин цол авна гэж бичүүлээд байсан хүмүүс.

Тэдний дундаас арал чац, арга техникээрээ бусдаасаа хол илүү байсан нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хүү Ганбаатар байлаа. Тэрээр ам авах даваа болгонд тунаж байсан нь түүний өнгийг анзаарсан том цолтонууд жийрхэж байсны илрэл биз. Чансаатай, цолоо ахиулах боломжтой начингуудын нэг Ду.Батбаяраар Н.Ганбаатар тав давж начин цолны болзол хангаад зургаагийн даваанд энэ жил начин болсон Л.Нямсүрэнтэй тунаж, даван харцага болсон.

Долоогийн даваанд аз, од нь гийсэн Х.Мөнхбаатар арсланд өвдөг шороодсон. Н.Ганбаатaр түрүү бөхтэй барилдаагүй бол заан цолонд хүрэх боломж ч байсан гэж ярилцана лээ. Үзэгчдийн таашаалд нийцсэн өөр нэг шинэ цолтон нь Төв аймгийн Заамар сумын харъяат Ж.Отгонбаяр байлаа. Тэрээр өнгөрсөн жил 1024 бөхөөс үзүүр түрүүнд үлдэн Улсын арслан цол хүртсэн Д.Азжаргалыг хаяж начин болсон. Нуруу намхан ч жин ихтэй түүнийг “Яасан хөөрхөн хүү вэ” гэж өхөөрдөх хүн олон байсан. А.Сүхбатын шавь тэрээр дөрвийн даваанд Мөнгөнцоож харцагыг өвдөглүүлж ирээд л далай аварга багшийнхаа ар өвөрт гарч салахгүй даган гүйх нь үнэхээр “хөөрхөн” байсан шүү. Далай аварга ч түүнд оносон зөвөлгөө өгсөн аж. “Чи өөрийнхөөрөө барилдаад Азжаргалыг хаяхгүй. Хавир” гэж хэлснээр нь хийсэн Ж.Отгонбаяр энэ жилийн олны хайр татсан начин боллоо.

Мөн Завханы Л.Нямсүрэн /харцага Ц.Магалжаваар/ Завханы Б.Бадамдорж /далай аварга Г.Өсөхбаяраар/ нарыг хүч чадлаараа улсын цолонд хүрсэн бөхчүүд гэж үнэлж байна. Харин Дорноговийн А.Цацавшир /заан Б.Ганбатаар/, Дундговийн Б.Чинзориг /заан Ч.Батзоригоор/, Говь-Алтайн Л.Гантулга /заан Ц.Мягмарсүрэнгээр/ , Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ /аварга Цэрэнтогтохоор/ нарын бөхчүүдийг найрааны начингууд хэмээж байна. Энэ жил даваа болгонд цолтон төрсөн ч начины даваанаас бусдад найраа гараагүй гэлцэж байна.

Эх сурвалж: Дээдсийн хүрээлэн


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.