05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Олимпийн наадмын бэлтгэл ажлын явцыг ОУОХ-ны тэргүүн сайшаалаа

 Ирэх жил Рио де Жанейро хотод болох Өмнөд Америкийн хувьд анхны Олимпийн наадмын бэлтгэл ажлын явцыг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ сайшаасан байна.

Шинээр метроны шугам барих ажил удаашралтай байгаа болон дарвуулт завины уралдаан болох Гуанабара боомтын усны чанарын талаар асуудал үүссэн ч ажил урагшилсаар байгаа юм.

Би маш их сэтгэл хангалуун байна гэж ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэв.

Тэрбээр Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеффтэй нийслэл Бразилиа хотод уулзсан байна. Мөн ОУОХ-ны гүйцэтгэх хорооны албаны хүмүүстэй уулзжээ.

ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Жон Коутс жил хүрэхгүй хугацааны өмнө “Рио 2016” олимпийн наадмын бэлтгэл ажил миний мэдэхээр хамгийн удаашралтай явагдаж байна" гэж дүгнэсэн бол энэ удаад Томас Бах бэлтгэл ажлыг сайшаасан байна.

Ирэх жилийн наймдугаар сарын 5-21-ны хооронд болох үйл явдал, арга хэмжээнд хамаг анхаарлаа хандуулан ажиллаж байна гэж Рио Де Жанейро хотын дарга Эдуардо Паес мэдэгдэв.

Мөн тэрбээр, олимпийн наадмын арга хэмжээг зохион байгуулахын тулд хотын зүгээс ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг асуудлыг бид хэлэлцэж байна. Би маш өөдрөг байгаа бөгөөд бүх ажил урагштай байна" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.