05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос захидал ирүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбоо саяхан Их хурлаа хийж, ерөнхийлөгчөөрөө А.Ганбаатарыг сонгосон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зеф Блатер МХБХ-ны ерөнхийлөгчид А.Ганбаатарт захидал илгээсэн байна.

 

Уг захидалд “Таны мэдлэг туршлага монголын хөлбөмбөгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө миний бие хувийн зүгээс болон ОУХБХ-ны зүгээс туслаж дэмжихэд бэлэн байх болно. Мөн цаашдын хамтын ажиллагаа болон хөлбөмбөгийн спорт болон түүний удирдлагатай хамаарах аливаа холбогдох асуудлаар ярилцахыг хүсвэл ОУХБХ-ны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гэжээ. Үүнээс гадна Азийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/, Японы Хөлбөмбөгийн Холбоо болон Кувейтийн Хөлбөмбөгийн Холбооноос мөн баяр хүргэсэн захидал ирүүлсэн байна.

20150310-051

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.