04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Оросын хөл бөмбөгийн холбоо UEFA-д 150 мянган еврогийн торгууль төлнө

Европын хөл бөмбөгийн холбооноос  /UEFA/ Орос улсын шигшээ багт хойшид дахин алдаагаа давтвал хасах болзолтойгоор шийдвэр гаргажээ. Ингэхдээ Орос-Английн хөл бөмбөгийн тэмцээн дээр эмх замбараагүй байдал бий болгосныхоо төлөө Оросын хөл бөмбөгийн холбоо тус байгууллагад 150 мянган еврогийн торгууль төлөх болжээ.   

УЕФА-гийн гаргасан шийдвэр чухамдаа Оросуудыг хатуу сахилга баттай байхыг шаарджээ. Эс тэгвээс Орос улс тэмцээнээс үг дуугүй хасагдах ёстой юм. Мэдээж Оросын хөл бөмбөгийн шигшээ  багийг дэмжигчид нь болзошгүй эрсдэл, сөргөлдөөнөөс зайлсхийж чадна гэдэгт л найдах үлдээд байна. Энэ тухай  Европын холбооны спортын хэвлэлийн  дэд ерөнхийлөгч Лев Россошик ийн мэдэгджээ.

“Энэ бол   нэлээд чанга  шийдвэр шүү . Яагаад гэвэл, эхний үед 50 мянган еврогийн торгууль ногдуулах тухай ярьж байсан. Гэтэл гэнэт энэ тоо 3 дахин өссөн. Гэхдээ юмны учир  дан ганц мөнгөндөө ч байгаа юм биш, мэдээж зөрчил гарсан бол  шийтгэлээ хүлээх л ёстой. Сонирхолтой нь,  дэмжигчдийн нэрсийн жагсаалт одооноос бүх компьтерт хадгалагдаж, тэд үүнээс хойш өөрсдийн хайртай багийн тоглолтыг үзэхээр Европт ирж чадахгүйд хүрнэ. Яагаад хүмүүс үүнийг ойлгохгүй байна вэ? Манай дэмжигчид УЕФА-гийн шийдвэр гарснаас хойш гарч болзошгүй үр дагавруудыг ухамсарлаж ийм байдлыг дахин давтахгүй гэж бодож байгаа нь лавтай. Нөгөөтэйгүүр, Оросын дэмжигчдийн эл үйлдэл бол чухамдаа Английн багийн дэмжигчдийн өдөөн хатгалгаас үүдэлтэй гэдэгт би ч эргэлзэхгүй байна.

Одоо  муу юмны тухай бодохоо болъё. Миний бодлоор Оросын Спортын яам, Оросын хөл бөмбөгийн холбоо байдлыг хяналтдаа аваад байгаа. Иймд ямар нь нэгэн  онц  арга хэмжээ шаардагдахгүй болов уу. Эс тэгвээс бид ДАШТ явуулах боломжоосоо хагацаж мэдэх нь байна шүү дээ! Үүнийг бүгд ойлгож байгаа болов уу гэж бодож байна”  гэжээ.

Өнгөрсөн 7 хоногт Францын Марсельд болж байгаа Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Орос-Английн тоглолтын өмнө болон дараа хоёр багийн дэмжигчдийн дунд сүртэй зодоон болж, эмх замбараагүй байдал газар авсан билээ. Үүний улмаас Францын полиц  хэдэн арван хүнийг саатуулаад байгаа бөгөөд тэдгээрийн дунд  Английн 6, Австрийн 1, Францын 3 иргэн  байгаа аж. Францын прокурорын байгууллага сөргөлдөөний гол шалтгааныг  “сайн бэлтгэгдсэн Оросын дэмжигчдийн бүлэгт “ байгаа хэмээн үзжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.