04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

СЕРЕНА УИЛЬЯМС ГЭРЛЭЖЭЭ

Америкийн алдарт теннисчин Серена Уильямс нийгмийн сүлжээний томоохон компани “Реддит”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Алексис Оганянтай гэрлэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ долоо хоногийн пүрэв гарагт Америкийн Нью-Орлеанс хотод  “Жонон ба Гоо бүсгүй” сэдвийн дор 1 сая гаруй ам.доллароор хийсэн тэдний гэрлэх ёслолд Бейонсе, Ким Кардашян, Эва Лонгори тэргүүтэй урлаг соёлын алдартнууд оролцсон байна.

Их дуулгын ганцаарчилсан төрлийн 23 удаагийн аварга С.Уильямс, Алексис Оганян нар өнгөрсөн оны 12 дугаар сард сүй тавьж байсан юм. Тэд хоёр сарын өмнө охинтой болсон билээ. Охиндоо Алексис Олимпиа гэдэг нэр өгсөн юм.
Эх сурвалж: www.montsame.mn

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.