05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

СПИД-ийн ИД ШИД

==================================
ингэв:

- усан спортын брэнд Speedo-н ШБОС-ыг гаргадаг ажлын хэсэг NASA маса-тай хамтран ажиллав.
- тэрнээс хойш 3 жил өнгөрөв.
- тэд купаальник, бандаажны янзтай даавуу нэхэв.
- түүнийгээ утас сүвлэсэн зүүгээр оёхгүйгээр улайсгасан хэт авианы долгионоор дарж нийлүүлэв
- тэрийгээ 400 гаруй шилдэг тамирчинд өмсгөж туршив. тэд бүгд асар саак сэлж байв.
- тэгээд энэ оны 2 сард шинэ бүтээгдэхүүнээ зарлав.
- тэгэнгүүт нь Дэлхийн усанд сэлэгчдийн дарга нар шалгаж шалгаж хар зүгийн муу ид шид олоогүй тул олимпод өмс өмс гэж албан ёсоор зөвшөөрөв.
тэрхүү бүтээгдэхүүний нэр: LZR RACER
түүний онцлог:
- хальс шиг нимгэн тул хүний арьснаас өөрцгүй
- хаймар мэт ус шингээхгүй
- хаяагүй тэнгэр мэт зүйдэлгүй
- хаа гуя болон хэвлий өгзөг гээд хамаг нандин чухал газар нь дарж, барьж “үйлчилдэг”
- хүчилтөрөгчийг илүү нэвтрүүлдэг
- ханцуй, захны материалын татах хүчний ачаар нугаларч атирахгүй
- харагдах дүрсгүй шахам хавтгай, нимгэн цахилгаантай
- хавирганаас гижигдэж пуужин мэт хурдан сэлүүлдэг
- хажуудах тамирчин руу удаашруулдаг туяа ялгаруулдаг
- хийг ус болгож хувиргадаг (унгах гэх мэт тохиолдолд)
- хэсэг хугацаанд “би загас мөн” гэж тамирчинд үнэмшүүлдэг
- ...гэх мэт. бөөн ид шид, илбэ жатга.
талийсан үнэ нь: 29400 эн – 69300 эн
- түүгээр хуягласан усчид дэлхийн рекордыг “эвдэлсээр” 35-г нь шинэчлэв.
- тэвдэж эхлэв, японууд.
- тэр нь цаанаа учиртай бөгөөд японы усчдын дарга нар нь дотоодынхоо Mizuno, Descente, Asics компаниудын купаальник, бандаажыг олимп молимпод өмсөх олон жилийн гэрээ хийчихсэн байсан ба харин нөгөөдүүл нь ийм ид шидтэй хувцас хийгээгүй байв.
- тэгэнгүүтээ дээрх гурвыг сүрдүүлэв... гялс гоё шидтэй гувцас хийгүй бол бидэр спиид авлаа шүү гэж.
- туйлгүй барьцамтгай тамирчид нь ч бас ...бидэр спиидтэй болмоор байна гэцгээв.
- тэгж бултаараа спиидтэй болж болкү, тэр чинь өвчин гээл... одоо бөөн юм болжээшд... балайн..

спиидтэйгээ мэдкү хаадгар эрийн зургийг эндээс:
http://www.speedo.jp/lzr_racer_about.html


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.