04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Стефен Карри “Рио 2016”-д оролцохгүй

ВАШИНГТОН. /BBC/. “NBA”-гийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч Стефен Карри  наймдугаар сард Риод болох Олимпын наадамд АНУ-ын нэрийн өмнөөс оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Өдгөө 28 настай Америкийн иргэн Карри хувийн дээд амжилтаа эвдэж, Голден Стейтсийг "NBA"-гийн шигшээ тоглолтод үлдэхэд нь тусалсан юм. Түүний хэлснээр, энэ улиралд авсан бэртэл гэмтлүүд нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлжээ.

“Миний хувьд энэ зуны зорилт бол өөрийн бие махбодид анхаарал тавьж "NBA"-гийн 2016-2017 оны улиралд тоглоход бэлэн байх явдал юм” гэж тэрбээр ярьсан байна.

Огайо муж улсад төрсөн алдарт сагс бөмбөгч ярихдаа “Америкийн сагсан бөмбөгийн шигшээ багт өнгөрүүлсэн мөчүүд бол үнэхээр гайхалтай, урамтай, ихийг сурсан, бас их хөгжилтэй үе байсан. Харин энэ шийдвэрийг гаргахад надад болон миний гэр бүлд маш хэцүү байлаа. Саяхан шагай болон өвдгөндөө гэмтэл авснаас болоод энэ шийдвэрийг гаргахаас аргагүйд хүрлээ.  Энэ бол зөв шийдвэр болсон гэж бодож байна” гэжээ.

Карри өөрийн багтаа нэг улиралд 73 хожил авчирч NBA–гийн түүхэнд дээд амжилт тогтоосон баг болоход нь тусалсан гол тоглогч юм. Мөн тэрбээр нэг улирлын хугацаанд 3 онооны шидэлтээс 400-аас дээш оноо авсан анхны тоглогч болсон бөгөөд 402 оноотойгоор улирлын тоглолтыг дуусгажээ.

Америкийн сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Майк Кержизевски зургадугаар сар дуусахаас өмнө "Рио-2016"-д оролцох 12 хүний нэрсийг зарлах юм.

АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг сүүлийн зургаан Олимпын наадмын тавд нь аваргалжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.