05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

УМАРД СОЛОНГОС ГАДААДЫН ИРГЭДИЙГ МАРАФОНД ОРОЛЦУУЛАХГҮЙ

Жил бүр зохион байгуулдаг "Пхеньяны олон улсын марафон"-д гадаадын иргэд оролцохыг Умард Солонгосын эрх бүхий хүмүүс хоригложээ.

Албаны хүмүүсийн ярьснаар бол, “Эбола” вирусийн халдвар тархахаас болгоомжлон гадаадын иргэд марафонд оролцохыг хориглосон ажээ. Марафон энэ оны дөрөвдүгээр сард болно.

Улс оронд нь “Эбола”-гийн ганц ч тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч Умард Солонгосын эрх баригчид өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн гадаадын жуулчдыг хилээрээ оруулахыг хориглож, түүний сацуу улсад нь нэвтрэн орж буй гадаадын бусад иргэд, тухайлбал дипломатчид болон тусламжийн хөтөлбөрийн ажилтнуудын хөл хөдөлгөөнийг хязгаарлах хатуу арга хэмжээ авсан байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.