05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хүлээсэн өдөр болж, хөлбөмбөгийн их баяр эхэллээ

Өнөөдөр Швейцарийн Базель хотноо Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн эхэллээ. “Сент Жэкоб Парк” цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ёслол болсны дараа “Евро-2008”-ын эхний тоглолт талбайн эзэг Швейцарь болон Чехийн шигшээ багуудын хооронд болов.

Аливаа тэмцээний хамгийн эхний тоглолт тун сонирхолтой болдгоор хоёр баг тэнцүүхэн өрсөлдлөө. Эхний үед талбайн эзэд арай илүү тоглож, хаалга руу хэд хэдэн удаа цохилт хийсэн. Швейцарийн багийн ахлагч Александр Фрай тун идэвхтэй тоглож Чехийн хаалгач Петр Чехийг багагүй сандаргасан. Германы “Борусси”(Д) багт тоглодог Фрай шигшээ багтаа 60 удаа тоглохдоо 35 гоол оруулсан, Швейцарийн хөлбөмбөгийн шигшээ багт хамгийн олон гоол оруулсан шилдэг довтлогч юм. Гэвч тэрбээр тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд зүүн хөлийн өвдгөндөө гэмтэл авснаар ногоон талбайгаа нулимстай орхихоос өөр аргагүй болсон юм. Энэ бол талбайн эздэд үнэхээр хүнд хохирол болов.

            Хоёрдугаар үед Чехүүд бөмбөг арай илүү эзэмшин тоглов. 71 дэх минутад Швейцарийн хамгаалагчид Чехийн Вацлав Сверкошийг анхааралгүй орхисны гайгаар Сверош чөлөөтэй довтолж энэ тоглолтын цорын ганц буюу хожлын гоолыг орууллаа. Тоглолтын төгсгөлд Швейцарчууд тоогоо тэнцүүлэхээр идэвхтэй довтолж хэд хэдэн ч удаа маш аюултай довтолгоо хийсэн ч хараахан гоол оруулж дөнгөсөнгүй. Тоглолтын 80 дахь минутад энэ тоглолтын шийдвэрлэх мөчийн нэг боллоо. Чехийн ахлагч Уйфалуши торгуулийн талбайд гар хүрсэн ч шүүгч энэ агшныг харалгүй өнгөрсөн. Швейцарийн Барнетт үргэлжлүүлэн хаалганд цохисныг Чех арай гэж хаасан бөгөөд ойсон бөмбөгийг Фонлантен өшиглөөд хаалганы хөндлөвчийг онож орхив.

             Ийнхүү “Евро-2008”-ын эхний тоглолтод Чехийн хөлбөмбөгчид ялалт байгууллаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.