05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Чөлөөтийн эмэгтэй бөхчүүд дэлхийн цомоос медаль хүртлээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцсон Монголын бөхчүүд хүрэл медалийн болзол хангажээ. Дэвжээний эзэн ОХУ-ын дараагаар хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн манай бөхчүүд хүрэл медалийн төлөө АНУ-ын хүчтэй багтай учраа таарсан ч 5:3-аар буулган авч чадсан байна.

Эхний дөрвөн барилдааны дараа хоёр багийн хожлын харьцаа 2:2-оор тэнцүү явсан ч дэлхийн аварга С.Цэрэнчимэд, С.Батцэцэг, ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар дараалан ялалт байгуулжээ. Ингээд Дэлхийн цомын шигшээ барилдаанд ОХУ, Японы багууд өрсөлдөж, Ази тивийн төлөөлөгчид 5:2-оор илүүрхэн ялж аваргалсан байна.
Тэмцээний онооны байдлыг харуулбал:

Монгол – АНУ 5:3
48 кг. Э.Нарангэрэл – Алисса Лампэ               8:10
53 кг. Э.Сумьяа – Уитни Кондер                      цэвэр ялав
55 кг. С.Бямбацэрэн – Э.Марулис                    1-2
58 кг. Б.Шоовдор – Эллисон Раган                  10:0
60 кг. С.Цэрэнчимэд – Келси Кемпбелл          12:1
63 кг. С.Батцэцэг – Эрин Глодго                      цэвэр ялав
69 кг. О.Насанбурмаа – Елена Пирожкова      8:5
75 кг. Г.Наранчимэг – Аделин Грэй                  0:10

20150309-008

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.