03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Шарапова эрхээ хасуулснаар 50 сая доллар олох боломжоо алдана

НЬЮ-ЙОРК. /TASS/. Оросын теннисчин Мария Шараповагийн уралдаан тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хассан нь түүний хувьд 50 сая долларын орлого олох боломжоо алдахад хүргэнэ гэсэн тооцоог "Форбс" сэтгүүл хийжээ.

Лхагва гарагт Олон улсын талбайн теннисний Холбоо сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөнийх нь төлөө Шараповагийн теннис тоглох эрхийг нь хоёр жилээр хасч шийтгэсэн юм.

Эрхээ хасуулсан 29 настай теннисчний цуврал тэмцээнүүдэд түрүүлэн авдаг байсан шагналууд гэх зүйл байхгүй болохоос гадна бусад эх үүсвэрүүдээс олдог орлого нь эрс хумигдсанаар санхүүгийн хүнд байдалд орно гэж "Форбс" -ын шинжээчид үзэж байна.

3 дугаар сард түүнээс авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсны дараахнаас рекламны агентлагууд түүнтэй хамтран ажиллахаас татгалзах болжээ. Ингэснээр дэлхийн хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг 12 жилийн турш тэргүүлж байсан Шарапова байр сууриа Америкийн теннисчин Серена Уильямст алдах болж байгаа юм.

Мария Шарапова Спортын арбитрын шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдсэн бөгөөд Олон улсын талбайн теннисний Холбооны дүрэмд зааснаар 21 хоногийн хугацаанд гомдол гаргах эрхтэй аж.

Шарапова “Их дуулга”-ын цуврал тэмцээнүүдэд таван удаа түрүүлж, Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртэж байжээ. Тэрбээр нийтдээ 38 өндөр зэрэглэлийн тэмцээнд түрүүлсэн юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.