05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Э.Бадар-Ууган Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ

АНУ-ын Чикаго хотноо болж байгаа сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин Энхбатын БАДАР-УУГАН мөнгөн медаль хүртэж, гайхалтай сайхан тоглолт үзүүллээ.
Эхний тойрогтоо Гвинэйн тамирчин Этвил Клайвийг 25:8-аар оноогоор, 2-р тойрогтоо Италийн Парринэллог 19:14-өөр оноогоор, 3 тойрогтоо Унгарын Олтиваныг 17:5аар оноогоор хожиж олимпийн эрхээ авсан билээ. Ингээд 4 тойрогт Венесуэлийн Манзанила 3 үед гэмтэл авч талбайг орхисоноор манай Бадар-Ууган хүрэл медалийн болзол хангасан юм. Мөнгөн медалийн төлөө Английн Жозеп Мюррэйтэй тоглож 20:11-ээр ялсан билээ.Ингээд аваргын төлөө Оросын Водапяновтой тулалдав. Танхим дүүрэн оросууд "Водапянов, Водапянов" хэмээн орилолдож Орост энэ дэлхийн аварга болоод байна уу гэмээр сэтгэгдэл төрж байв. Энэ тоглолтонд манай хүн эхний 2 үед энэ тэнцүү үзэлцсэн бөгөөд 3 дугаар үед илэрхий манай хүнийг дарж оноог нь хийхгүй байсан төдийгүй зууралдсан гэж манай хүнийг 2 оноогоор торгосон юм. Гэвч сүүлийн 4-р үед тоглолт маш сонирхолтой болж манай хүн илэрхий илүү тоглосон ч 2 оноогоор буюу 14:16-гаар ялагдсан юм.
Гэхдээ Орос нь огт тоглохгүй манай хүн ажиллаад байхад л ялагдчихсан зүйл бас бишээ. Оросын тамирчин бол үнэхээр сайн тамирчин байсан бөгөөд 2 тамирчин маань үнэн хүчээ үзэж, сэтгэл хөдөлгөсөн сайхан тоглолт харуулсан билээ. Би бээр ялангуяа 4 дүгээр үед дуусах үед манай тамирчин 14:14 харьцаатай болж ирэх үед өөрийн эрхгүй хамаг бие, сэтгэл хөөрч ингээд аваргатай болох нь дээ хэмээн бодож байлаа. Гэхдээ манай хүн ялагдсан ч харамсахааргүй сайхан тоглолт үзүүлж, оросын үзэгчдийг өөрийн гайхамшигтай тоглолтоороо дуугай болгож байсан билээ. Үнэхээр алтан медальгүй ч аварга гэж болохоор тоглолт хийсээн. Гэхдээ энд би нэг юм хэлэхэд Хятад, Солонгосын шүүгчид манай хүнийг илэрхий дарж байсийм болов уу гэж бодлооо. Бодлоо та нартай хуваалцахын тулд манай хүнийг шүүсэн шүүгчдийн өгсөн оноог энд бас давхар орууллаа. http://www.aiba.org/en-US/Chicago/results20071103.aspx эндээс ч харж болно.

Харин цаг дууссаны дараа манай хүн жаахан эвгүй загнаж, оросын тамирчинг араас нь цохьчихсон. Гэхдээ сэтгэл нь хөдөлөөд, бас нервтээд тэгсэн байхаа. Цаашдаа манай багш тамирчид маань үүн дээрээ сайн анхаараад явбал манайхаас аваргууд төрөхөд ойрхон байна даа...

Ингээд Э.Бадар-Уугандаа аз жаргал сайхан сайхныг хүсэн ерөөж Олимпийн аварга болоорой гэж ерөөе. Чи чаднааа хө....

RED CORNER VODOPYANOV Sergey (RUS) 16:14 (MGL) BADAR-UUGAN Enkhbat BLUE CORNER
 
Referee: Judges
SERVIDE Fernando (ARG) ROSE Wayne (AUS) PHILLIPS William John (ENG) LAINE Jean-Robert (FRA) LI Qingsheng (CHN) JAE-BONG Kim (KOR)
Individual Score RED:BLUE RED:BLUE RED:BLUE RED:BLUE RED:BLUE
ROUND 1 3:2 5: 3 2:2 2:4 1: 1
ROUND 2 3:3 0: 5 2:3 2:4 5: 4
ROUND 3 6:5 5: 5 2:4 6:3 6: 5
ROUND 4 6:6 5: 7 3:7 10 :7 6: 5
SUM 18:16 15:20 9:16 20:18 18:15

 

SERVIDE Fernando (ARG) ROSE Wayne (AUS) PHILLIPS William John (ENG) LAINE Jean-Robert (FRA) LI Qingsheng (CHN) JAE-BONG Kim (KOR) FINAL
Accepted Score RED:BLUE RED:BLUE RED:BLUE RED:BLUE RED:BLUE RED:BLUE
ROUND 1 2:2 3: 2 2:1 2:2 1: 1 3 : 2
ROUND 2 1:2 0: 3 1:2 2:2 2: 3 2: 3
ROUND 3 4:1 5: 2 2:2 5:3 6: 3 6: 3
ROUND 4 3:5 4: 5 3:6 2:5 4: 5 5 : 6
SUM 10:10 12:12 8:11 11:12 13:12

16 : 14

 

Эх сурвалж: http://www.freedom.mn/content/view/726/7/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.