05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Э.Сумъяа олимпийн эрхээ алдлаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд “Рио- 2016” олимпийн наадамд хүч үзэх эрх авсан тамирчдын жагсаалтыг өөрчлөн зарлахад манай эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпийн эрхээ аваад байсан ОУХМ Э.Сумьяагийн нэрийг зарласангүй.

Учир нь Сербид болон Европын олимпийн эрхийн төлөөх тэмцээн болон Казахстанд болсон Азийн олимпийн эрхийн тэмцээнд оролцсон цөөн тамирчдаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул ДБНХ-ноос уг шийдвэрийг гаргажээ. Сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ алдсан тамирчдын дотор бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 53 кг жингийн тамирчин Э.Сумьяагийн нэр багтжээ.

Тэрбээр Казахстаны Астанад болсон Ази тивийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпийн эрх хүртсэн боловч ийнхүү ДБНХ-ноос Э.Сумьяагийн олимпийн эрхийг хүчингүй болгож, Энэтхэгийн бөхөд шилжүүлсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн 58 кг-д Украины бөх Оксана Хершэлийн шинжилгээний хариу мөн л эсрэг /positive/ гарч эрх нь Молдав улсын бөх Мариана Чедирава-д шилжсэн байна.

Эрэгтэй бөхчүүдээс 65 кг-д Магомедмурад Гаджиев /Польш/, Андрей Кватковский /Украин/ нарын хариу сөрөг гарч Олон улсын олимпийн хороо тус улсын олимпийн эрхийг З.Якобишвили /Гүрж/, Д.Сафарян /Армени/ нарт шилжүүлжээ. Гүржийн бөх эхний эрх олгох тэмцээнээр Болгарын Борис Новачков-г хожиж эрхээ аль хэдийн авчихсан байсан. Новачков сүүлийн эрх олгох тэмцээнд түрүүлж эрхээ авчихсан. Иймд уг эрх нь сүүлчийн эрх олгох тэмцээнд 3 дугаар байр эзэлсэн АНУ-ын Франк Молинарад шилжлээ.

Харин 125 кг-д Аллен Засеев /Украин/, Юсуп Жалилау /Беларус/ нарын эрхийг хурааж Киргизстан, Унгар улсын бөхчүүдэд шилжсэн байна. Сонгомол бөхийн төрөлд 85 кг-д  Киргизийн бөхийн эрх нь Энэтхэг улс руу шилжжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.